Бид намар цагт яагаад өвдөх гээд байдаг вэ?

2014 оны 10 сарын 21

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ цагт ханиад томуунаас эхлээд бие тавгүйтэх, ядрах үе цөөнгүй байдаг. Тэгвэл намар цагт яагаад хүмүүс өвдөөд, элдэв ханиад томуунд өртөмхий болдог шалтгааныг мэргэжилтнүүд ингэж тайлбарлажээ.

-Намар бол өрнүүн их ажлын улирал. Зунжин амарсан хүүхдүүд гэлтгүй ээлжийн амралтаа авсан хүмүүс ажилдаа орж гэнэт их ачааллыг авдаг байна. Шөнөдөө унтах цаг нь ч багасч, өдөржин завгүй завгүй гүйх үе зөндөө бий. Үүнээс үүдэн дархлаа суларч, халдвартай тэмцэж чадахаа больдог. Үүний зэрэгцээ хот суурин газрууд ч хөл хөдөлгөөнд ордог болохоор ханиад томууны халдвар авах магадлал огцом нэмэгддэг. Тиймээс энэ үед ажилаа зохицуулж, хувийн ариун цэврээ сайтар сахиж байх хэрэгтэй.

-Улирал солигдох үед агаарт бидний нүдэнд харагдахгүй тоос шороо, бохирдуулагчид гарч ирдэг. Энэ нь вирусын гаралтай ханиад тусах, хамраас нус гойжих, улирлын чанартай харшлыг сэдрээх магадлалтай болдог.

- Та энэ өдрүүдэд ажил сургуульдаа явахдаа нар хожуу мандаж, харанхуй болсныг анзаарсан л бид зээ. "Хар үүр"-ээр ажилдаа явж байгаа мэт энэ мэдрэмж таныг сэтгэл санаагаар зогсохгүй бие эрүүл мэндэд ч нөлөөлдөг байна. Нартай сайхан өдөр хүмүүсийн ааш зан нь сайхан байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ байдал нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10486
0 эможи
keyboard_arrow_up