Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн удаан хадгалах вэ?

2014 оны 4 сарын 03

Хүйтний ам цаашлаж, хөхүүрийн ам наашилж зугаатай зун цаг хаяанд ирлээ.

Зуны дэлгэр цагаар амралт зугаалганд явах болоход хөргөгчинд байгаа хоол хүнсэндээ санаа зовсоор явдаг эзэгтэй нарт хүргэх сайхан зөвлөгөө байна.

1. Сонгиныг удаан хугацаагаар хадгалах шаардлага гарвал шилэн триконд хийгээд доорх зураг шиг харанхуй сэрүүн газар хадгалбал 8 сар хүртэл хадгалах боломжтой.

 

2. Ногоон сонгиныг пластик саванд хэрчиж хийгээд хөлдөөгчинд хадгалахад амт чанараа алддаггүй.

3. Булцуут жимсгэнэ төрлийн бөөрөлзгөнө, цангис, гүзээлзгэнэ гэх мэтийн жимсүүдийг  1/10 харьцаатайгаар бэлтгэсэн алимны цуу болон усны холимогонд угаахад жимс 7 хоног шим шүүсээ хадгалдаг.

4. Сонгино болон төмсийг нэг дор бүү хадгал. Энэ 2 цуг байхдаа илүү хурдан мууддаг байна.

5. Харин алим төмс хоёрыг цуг хадгалахад хадгалах хугацаа уртасдаг сонирхолтой баримт байна.

6. Бананыг хадгалахдаа доорх зураг шиг тугалган цаасаар ороон хадгалахад 3-5 хоногоор хадгалах хугацаа нэмэгддэг байна.

7. Шинэхэн ногооны салатыг удаан хадгалах үе гарахад цаасан алчуурыг норгон дээр нь тавьж хүнсний скочоор боогоод 3-4 хоног хадгалах боломжтой.

8. Брокли, цоохор майлз,  ногоон сонгино, шанцай гэх мэтийг тугалган цаасан боон хөргөгчинд хадгалвал бүтэн сар ч хадгалах боломжтой.

 

9. Цагаан гааг хөлдөөгчинд хадгалж байгаарай.

10. Мөөгийг хэзээ ч битгий гялгар уутанд хадгалаарай. Мөөгийг цаасан болон даавуун агаарын солилцоо сайтай саванд болон уутанд  хадгалах хэрэгтэй. 

Эцэст нь хэлэхэд хүнсний бүтээгдхүүнээ удаан хугацаагаар амт чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалахыг хүсэж байвал хөргөгчөө тогтмол цэвэрлэхээ мартваа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1048
0 эможи
keyboard_arrow_up