Монгол хүний цээрлэх зүйлүүд

2014 оны 10 сарын 21

Монголчууд олон үеийн турш зарим нэг зүйлийг цээрлэж болгоомжилж ирсэн түүхтэй ажээ. Үүнийг анхаарч явахад бидэнд эцэг өвгөдийн уламжлалт ёсон юу буруу байх вэ?

Зочныг угтах, үдэхтэй холбогдсон цээрлэх ёс.
Айлд ирж байгаа хүн айлын зэл шилбүүр, уурга, дээгүүр алхах, буу, зэвсэг, ташуур барьжгэрт орохыг цээрлэнэ. Бүсэн дэх хутгаа буулгалгүй айлд орохыг цээрлэнэ. (Хутга буулгаж, нударга эргүүлж орох нь энх тайван, эм найрамдалтай байхын илэрхийлэл юм.) Зочин хүн айлын гадаа мэндэлдэггүй, босго алхан орсон хойноо мэндлэх ёстой. Ирсэн зочин айлын заасан суудлаас өөр газар суухыг цээрлэнэ. (Эрэгтэйчүүд баруун талд, эмэгтэйчүүд зүүн талд сууна. Лам хүний болон эмэгтэй хүний орон дээр суудаггүй. Зочны өөдөөс үнс, хог, тогоо авч гарах тогоо хөөлөх, зочин унаа хөсгөөсөө буунгуут бие засах, малын хотонд бие засах (мал хамуурдаг гэж ) үздэг. Айлд бүсэндээ чөдөр, ногт, хавчуулж ордоггүй. Мөн зочин гэрт ороход тогоон дотор хар ус байлгахыг цээрлэдэг. (Хэрэв тогоон дотор хар эс байсан бол гарахаас нь өмнө цэхийлгэдэг.) уламжлалтай ажээ. Зочин нь гэрийн эзэн ч завилж суухдаа гутлын улаа хоймор буюу бурхан шүтээн рүү харуулж суудаггүй. Арван найман нас хүрээгүй бол айлын тоононы голоос хойш гардаггүй заншилтай ажээ.

Идэх уух, зочлох, хүндэтгэхтэй холбогдсон цээрлэх ёс.
Ясыг хутгаар хусдаггүй (учир нь монголчууд өшөө хорсол атаа чөтөөг зүйрлэхдээ) «яс хусалцах » гэдэг тэгээд ч яс хусахыг цээрлэдэг. (Сэмжийг урж идвэл өлөн ховдог болдог хэмээн цээрлэдэг.) энэ нь «бүтнийг бүү ур, муу үйлсийг бүү хий» гэсэн гүнзгий агуулгатай сургаал юм. Монголчууд дөрвөн аяганы хоёрыг долоохыг цээрлэдэг. Цай айрагны аягыг долоох айргийг шавхруугүй уухыг цээрлэдэг. (Харин хоол тарагны аягыг долооно) аяга долоох нь хэл хоолойн төвөнхийн булчингийн ажиллэгээг хөгжүүлэхэд ач тустай гэдэг. (Хоолойн өвчин бага тусдаг байжээ.) сүүж, богтос, богино хавирга, далны мөгөөрс, өвчүүний бүдэрхийг хүндэтгэлийн мах биш гэж үздэгээс зочинд өгөхийг цээрлэнэ. Нүдийг ухсан толгой, нүхийг ухсан сүүж, нүнжгийг нь барьсан дал гурвыг гэрт хонуулахыг цээрлэдэг. Эмэгтэй хүн эхийнхээ дэргэд дэлэн, түрүү иддэггүй, энэ бол (хүн эхээс төрсөн, хөхөөр бойжсон) гэсэн билэгдэл бүхий цээр юм. Галд сүү өгөхийг цээрлэнэ. (Галд сүү өогөвөл нүдний хараа муудах буюу сохорно) гэж үздэг байсан. Усыг хар гэж үздэг учраас сүүн дээр ум хйидэггүй (усан дээр сүүгээ хийж болно.)

Хувцас өмсөх, эдлэхтэй холбогдсон цээрлэх ёс. 
Гутлын түрүү эргүүлэхийг цээрлэнэ. (Ял эдэлж, хонхорт орсон хүний гутлын түрүүг эргүүлэх ёс байсан) мөн гутлын улыг хойш харуулахгүй, хавсарч тавихгүй, Дээлий зах энгэрийг доош нугалахгүй, нугалсан хүн тааралдваас (хэнтэй зодолдох нь вэ? Гэж асууна. Дээлийн ханцуйг дотогш нь нугалахгүй, нугалбаас ) юу алдах вэ? Гэж асууна. Дээлийн энгэрийн доголыг мохоо гаргахыг цээрлэнэ. Эцэг эх ахмад хүний дэргэд ууж тайлахгүй. Дээлийн хормойг шуухгүй энгэр заамаа задгай тавихгүй. Бүсээ нар буруу дээлээ ороож бүслэхгүй. Давхар малгай өмсөхгүй (хоёр эхнэр авдаг гэж цээрлэнэ.) дээлийн захыг хүний аииморь гэж үздэг учраас дээлээ захтай нь хаядаггүй. Дээлийн зах дээр гишгэдэггүй, захгүй дээл өмсдөггүй, дээлийн захыг түрүүлгээ харуулахгүшй, галруу харуулан эвхэж тавихыг цээрлэнэ. Малгай хүнд бэлэглэхийг цээрлэнэ. Малгайг доош харсан сав гэж үздэг учраас тэгж үздэг. хэрэв ах дүү танилдаа малгай өгөх бол өөр юм дагуулж өгөх. (Үнэ гэж ёс төдий цөөн мөнгө) авах заншил ч бий.

Байгаль хамгаалахтай холбогдсон цээрлэх ёс. 
Халхчууд ганц онцгой овоо толгой, улаан өнгөтэй газар, хурц дэл, хясаа өл хөтөл, газар буух, нутаг үзэх, тэрлүү гэр орноо чиглүүлэн барих, онцгой ганц бут, модны нөмөрт суух, хэвтэхийг цээрлэдэг. Мөн тийм газраас ан агнах, мод чулуу авахыг цээрлэнэ. (Үүнийгээ газрын лус савдагтай) гэж үздэг байжээ. Онцгой өөр хэлбэртэй эвэртэй ан агнах, зээрийн зам авахыг цээрлэдэг. Ангийн махыг хөөдөхийг машид цээрлэнэ. Тэр бүр байдаггүй амьтан, алсын гүйгүүл, амьтан онцгой өвөрмөц тас хар, цагаан зүстэй ан агнахыг цээрлэдэг. Хамаа бусаар газар ухах, ховор мод тайрах, ширэг төнгөхийг хамгийн цээртэыд үздэг. (Газрын судас тасарвал байгаль үхдэг гэж үздэгээс тэгж цээрлэдэг ажээ. ) нутаг, бууцан дээрээ гадас, шонгийн мод шаалттай орхихгүй заавал авч, нүхийг бөглөдөг, нь таг бууцаа цэвэрлэж орхидог уламжлалтай ажээ.

Талийгаачийг оршуулахтай холбогдсон цээрлэх ёс. 
Халхчууд нас барсан хүнийхээ нарийг хэлэхийг цээрлэдэг. Талийгаачийг хадан хошуу, онь, хөтөл, өнчин ганц модны дэргэд оршуулахаас цээрлдэдэг. Талийгаачийг оршуулснаас хойш наад зах нь: 7,21, цаад тал нь 49 хоног дотор нүүх, хоорондоо золгох, айлд юм өгөх, мал нядлах, ан гөрөө хийх, худалдаа арилжаа хийх, үс сахлаа хусахыг цээрлэдэг. Орхийг дан оосроос нь хатуу хатан буулгахыг цээрлэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
10476
18 эможи
keyboard_arrow_up