Та хоёр тохирох хос мөн үү?

2014 оны 10 сарын 20

Гэр бүлийн амьдралд биенээ харилцан ойлгох, нэгдмэл санаатай байх, бие биенийхээ сонирхлыг хуваалцах явдал гэр бүлийн амьдралд маш чухал. Ийм харилцаа уур амьсгал тогтоож чадсан гэр бүл аз жаргалтай байдаг. Ингээд та хоёр хэр зэрэг аз жаргалтай хос вэ гэдгийг шалгахыг хүсвэл хоёулаа сууж байж энэ сонжооны асуултанд хариулаарай.

1.Та хоёрт харилцааныхаа тухай ноцтой ярьж учраа олох шаардлага бий гэж үзэж байна уу?
А.
Тийм -"1" оноо
Б. Үгүй, тийм шаардлага байхгүй - "0" оноо
В. Учраа олох гээд нэмэргүй - "2" оноо

2. Нэгнээсээ эгзэгтэй юм асуух хэрэг гарвал, та шуудхан хэлж чадах уу?
А.
Тийм - "0" оноо
Б. Тийм, гэхдээ аяийг нь тааруулж байж асууна -"1" оноо
В. Энэ тухай бодоод ч хэрэггүй -"2" оноо

3. Таны нөхөр /эхнэр/ зовоож байгаа зүйлээ ихэнхдээ нуудаг гэж боддог уу?
А.
Тийм -"1" оноо
Б. Ямар ч төсөөлөл алга - "2" оноо
В. Би түүний бүх юмыг мэддэг - "0" оноо

4. Та дуртай цагтаа нөхөр, эхнэртээ ноцтой болсон асуудлаа ярьж хуваалцдаг уу?
А.
Тийм - "0" оноо
Б. Тэр болгон яриад байдаггүй, ярих бол аяийг нь тааруулж байж ярина - "1" оноо
В. Барагтай бол ярихгүй, тэр маань сонсох зав муутай ч байдаг -"2" оноо

5.Та хоёр хоорондоо ярихдаа хэлэх санаагаа зөв ойлгуулахын тулд үгээ бодож хэлдэг үү?
А.
Тийм, би хэлэх үгээ бодож хэлдэг -"1" оноо
Б. Үгүй, бид бодсоноо шуудхан хэлчихдэг -"2" оноо
В. Өөрийнхөө санаагаа хэлээд, түүний хэлсэн үгийг ч анхааралтай сонсон - "0" оноо

6.Эхнэр, нөхөртөө зовоож буй зүйлээ хуваалцахдаа түүнд дараа болж байна уу даа гэсэн сэтгэл танд төрдөг үү?
А.
Тийм. Олон тохиолдолд - "2" оноо
Б. Тэр тээр шаагаад байдаг шиг санагддаг - "1" оноо
В. Сэтгэлээсээ хүлээж авдаг -"1" оноо

7. Таны хувьд чухал шийдвэр гаргахдаа та эхлээд нөхөр, эхнэртэйгээ зөвлөх үү?
А.
Заримдаа - "2" оноо
Б. Байнга зөвлөлдөг, гэхдээ шийдвэр гаргахдаа өөрийн саналаар болдог - "1" оноо
В. Бүх юмыг хамт зөвлөлдөж нэгдсэн санаанд хүрч шийддэг -" 0" оноо

8. Нөхөр, эхнэрээсээ илүү найз нөхдүүдтэй илүүтэй зөвлөлддөг үү?
А.
Заримдаа - "1" оноо
Б. Үгүй, миний асуудал учраас нөхөр, эхнэртэйгээ зөвлөлдөнө- "0" оноо
В. Найз нар минь намайг илүү ойлгодог - "2" оноо

9. Таны нөхөр, эхнэр танд юм ярьж байхад, та өөр юм бодох тал байдаг уу?
А.
Тийм тохиолдол байдаг -"2" оноо
Б. Үгүй би анхааралтай сонсдог - "0" оноо
В. Тийм тохиолдолд гарвал би анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг-"1" оноо

10. Яриандаа та түрүүлж өөрийнхөө хэлэх юмаа хэлдэг үү?
А.
Мэдээж - "2" оноо
Б. Үгүй, эхлээд түүний ярих юмыг сонсоно, тэгээд өөрийнхөө юмыг ярина - "0" оноо
В. Хэн нь түрүүлж ярих хамаагүй, гол нь бие биентэйгээ хуваалцах ёстой - "1" оноо

Одоо онооныхоо нийлбэр дүнгээ гаргаад дараах дүгнэлтийг уншаарай.
0-10 оноо. Та хоёр амьдралынхаа асуудлыг бие биендээ ярьж хуваалцдаг. Сэтгэл зовоосон асуудлаа ний нуугүй ярьж хамт зөвлөлдөж, сэтгэлийн дэм үзүүлдэг. Нөхөр /эхнэр/ чинь таныг ойлгодог, дэмждэг болохоор та өөрийн проблемтай асуудлаа найз нөхөд болон төрөл садан нартай хуваалцах шаардлага гардаггүй.
11-29 оноо. Амьдралд гарсан асуудлаа хуваалцдаггүй гэж арай хэлж болохгүй ч гэсэн та хоёрын хооронд бий болсон харилцааг эргэж харах шаардлага байна. Та болсон зарим асуудлаа тэр болгон хэлэхгүй, дуугүй өнгөрөөдөг нь яваандаа бие биенээсээ хөндийрөхөд хүргэж магадгүй. Хэн ч гэсэн амьдралдаа өөрийн чинь сэтгэлээ ойлгож дэмжиж, түшиг болох хүчинтэй байхыг хүсдэг биз дээ.
/Хань/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10427
0 эможи
keyboard_arrow_up