Шинэ төмс, шаржигнуур зайдасны салат
Зуны улиралд бүсгүйчүүд бид оройдоо заавал хүнд хоол идэхийг хүсдэггүй. Хорхойгоо дарахаар, махан хольцтой хөнгөн бөгөөд амархан хоол хиймээр өдрүүдэд энэ жорыг туршаад үзээрэй. Сармисыг чанахад гашуун амт нь дарагдаж илүү чихэрлэг зөөлөн мөртлөө амтлаг шүүс ялгардаг.
Орц /4 хүнийхээр/
• 225 гр том зайдас хэрчиж бэлдсэн
• 250 гр ногоон вандуй
• 750 гр шинэ төмс хэрчиж бэлдсэн
• 6 хумс сармис
• 100 мл оливийн тос
• 1 нимбэгний шүүсийг шахаж бэлтгэнэ
• 2цайны халбага гич
Бэлтгэл
1. Эхлээд салатныхаа амтлагч соусыг бэлтгэнэ. Шарах шүүгээгээ цельсийн 160, фаранхейтийн 350 градуст халаана . Сармиснуудаа тэвшинд хийж дээр нь бага зэрэг оливийн тос асгана. Зөөлөртөл нь 15 минут шарна. Шарах шүүгээнээс гаргаж хөргөнө. Энэ хооронд хайруулын тавганд зайдсаа шаржигнуур болтол нь тосгүй шарна. Тос уудаг цаасан дээр тавьж хөргөнө.
2. Вандуйгаа зөөлөртөл нь бага зэрэг буцалгаж, хүйтэн усанд сойно. Энэ хооронд буцалж байгаа давстай усанд төмсөө чанаж зөөлрүүлэн болгоно. Усыг нь шүүж хатаана. Болгосон сармисныхаа шүүсийг шахаж дээр нь нимбэгний шүүс гичээ хийж миксердээд аажим аажмаар үлдсэн оливийн тосоо дээр нь хийж, хүссэнээрээ давс хийж амтална. Халуун төмсөө таваглаж дээр нь соусаа асгаад, вандуй, зайдсаа хийн хольж олгоно.