Өвчин үүсгэх магадлалтай есөн мэргэжил
1. Үсчин
Ажлаас шалтгаалсан өвчинд өртөх магадлалтай мэргэжлийн жагсаалтын эхэнд үсчин бичигджээ. Тэд өдөр бүр халуун ус, хурц үнэртэй будаг, цахилгаан хэрэгсэлтэй харьцдаг ба байнга зогсоогоор ажилладаг. Иймд дэлхийн нийт үсчний тавиас дээш хувь нь багтраа, арьсны эмгэгээр өвчилдөг ажээ.
2. Сувилагч
Ажлын байрандаа алдаа гаргах эрхгүй сувилагч нар зүрхний шигдээсээр өвчлөх магадлал ихтэй гэнэ. 15 жилээс урт хугацаагаар ажилласан 12 мянган сувилагчийн дунд явуулсан эрүүл мэндийн судалгаагаар 40 хувь нь зүрхний ямар нэгэн эмгэгтэй болохыг тогтоожээ.
3. Мал нядлагч
Мал нядлагчид бугалгын судасны хавдраар өвчлөх магадлалтай ажээ. Нэг цаг мал нядлахад гарын бугалга зургаан цаг тасралтгүй бөмбөр тоглосонтой адил ачаалал авдаг байна.
4. Оффисын ажилтан
Өдөр бүр компьютерийн ард суудаг ажилтнуудын 70 хувь нь харааны эмгэгтэй болохыг судалгаагаар баталжээ.
5. Малын эмч
Малын эмч нар амьтнаас хүнд халдварладаг арьсны үрэвсэлт өвчнөөр өвдөх магадлалтай байдаг гэнэ.
6. Зураас
Принстоны их сургуулийн багш нар нэгэн сонирхолтой судлагааг хийжээ. Энэ судалгаагаар зураачдын дунд хүнд металын хордлого элбэг тохиолддог байна. Ялангуяа орчин үеийн шар, нил ягаан өнгийн синтетик будаг бусдаасаа илүү хортой байна.
7. Тамирчид
Тогтмол бэлтгэл хийх нь эрүүл мэндэд тустай ч өчүүхэн алдаа тэднийг бэртэл авахад хүргэдэг байна.
8. Шөнийн ээлжийн ажилтан
Шөнийн ээлжийн ажилтнууд түрүү булчирхай болон хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 60 хувьтай болохыг баталжээ.
9. Тогооч
Тогооч нар амьсгалын замын өвчлөлд өртөх магадлалтайг тогтоосон байна. Тэд мэргэжлээс үүэдлтэй гуурсан хоолойн багтраа өвчинтөй болох магадлалтай байна.