Инстаграмын тухай илүү мэдье гэвэл...

2014 оны 10 сарын 20

Дэлхий дээрх сошиал ертөнцөд голлох нэгэн хэрэглээ бол яахын аргагүй инстаграм билээ .

Инстаграм танд өөрийн зурагнуудаа бусадтай хуваалцах мөн дагасан хүмүүсийнхаа зургуудийг үзэх боломжийг олгодог.

 Инстаграм гэж юу вэ?

Инстаграм бол зураг хуваалцах үнэгүй апликэйшн.

Зураг түүх болон үлдэнэ гэгчээр хэн нэгний инстаграмаас тэр хүний тухай мэдээж их биш юм аа гэхэд тодорхой хэмжээний мэдээллийг авч болно.

Хүмүүсийн зурагнуудад янз бүрийн л өнгө аяс,сэтгэмжийг шингэсэн байдаг.

Зарим нь яг л хуучны зураг шиг хар цагаан байхад зарим зурагны өнгө бүр нь нарийн заагаар ялгаран харагдана.

Ийнхүү зургандаа янз бүрийн гэрлийн,өнгийн гэх мэт өөрчлөлтийг та инстаграмын хэрэглэгч болсноор ашиглах боломжтой болж байгаа юм.

Суурин компьютер, ухаалаг гар утас, таблет зэргээр инстаграмд нэвтрэн бусадтай зураг хуваалцахаас гадна сэтгэгдэл үлдээх, мөн Фейсбүүкийн адил лайк дарах боломжтой.

 Инстаграмд хэрхэн бүртгүүлэх вэ?

Дээр дурдсанчлан ухаалаг гар утас, таблет, суурин компьютер зэргээр инстаграмыг хэрэглэж болно.

Гэвч авсан зургаа тэр даруйдаа хуваалцахад компьютер тийм ч зөв сонголт биш учраас хүмүүс ихэвчлэн ухаалаг гар утаснаасаа инстаграмыг хэрэглэж байна.

Эхлээд тухайн утаснаасаа хамаараад iphone  bol App store,андройд бол Play store-луу тус тус нэвтрэн Instagram гэж хайлтын хэсэгт бичин хайх хэрэгтэй.

Татаж авсныхаа дараачаар нээхэд ийм дэлгэц харагдана.

e04201f5-f9d6-4b34-86d0-af11da1fc584.jpg

Фейсбүүкээр холбогдон нэвтрэх:

Хэрвээ фейсбүүк хаягтай бол үүгээр дамжуулж  нэвтрэх нь илүү хялбар. Ингэж фейсбүүкээр холбогдон инстаграмд нэвтрэх нь фейсбүүкд байгаа найзуудтайгаа инстаграм дээр холбогдоход илүү дөхөм.

Э-майлээр нэвтрэх:

Фейсбүүк байхгүй бол э-майлээр шинэ хаяг нээнэ.

Үүнд анхаарах зүйлс нь: Хамгаалалт болж чадахуйц нууц үг хэрэгтэй. Хэн ч таачихаар таны төрсөн өдөр ч юм уу утасны дугаар байвал өөр хүн нэвтрэн эвгүй байдалд орох магадлалтай.

Мөн 2013 оны 9 дүгээр сар гэхэд д 150 сая гаруй хүн инстаграмын хэрэглэгч болсон тул нэрний тал дээр шинэлэг зүйл сэтгэхээс өөр аргагүй. SallyM23 гэх мэт.

Ингэж бүртгүүлэн нэвтэрснийхээ дараа нэмэх тэмдэг дээр даран өөрт байгаа эсвэл шинийг аван профайл зургаа солих боломжтой.

Профайл зургаа сольсны дараа таны жинхэнэ нэр болон утасны дугаарыг асууна.

Энэ хоёрыг бөглөхгүй үлдээж болох ч бөглөснөөр найзуудаа хайхад дөхөм болно оо.

Утасны дугаарыг ил гаргахгүй харин нэр нь профайл дээр харагдана.

Инстаграмын профайлаа хэрхэн хаалттай болгох вэ?

Энэ нь хаа хамаагүй,таны танихгүй гэх мэт хүмүүс биш зөвхөн дагахыг зөвшөөрсөн хүмүүс л таны профайлыг үзэж болно гэсэн үг юм.

Олон нийтэд хаалттай болгохын тулд:

Хамгийн баруун талын нэрийн хуудас шиг зурагтай хэсэг дээр(энэ нь өөрийн профайл руу шилжинэ) дарж, Edit your profile-профайлаа засах гэсэн дээр товшиж, хамгийн доошоо гүйлгэн change your privacy settings нууцлалын тохиргоогоо өөрчлөх гэсэн дээр дарж сонголтыг хажуу тийш гүйлгэн “Post are Private” гэсэн болгоно.

Энэхүү профайлаа засах хэсэгт нэр, э-майл хаяг,нууц үг болон профайл зургаа сольж болно.

Засаж дууссаныхаа дараа дээр байрлах Done-болсон гэсэн товчийг дарна.

 Инстаграм дээр хэрхэн зураг хуваалцах вэ?

Дэлгэцийн дор голд нь байрлах цэнхэр хүрээтэй дөрвөлжин байна. Түүн дээр даран зураг авна.

Зураг авсны дараа шинэ дэлгэц нээгдэж дор нь бөмбөлгүүд тус тусын AMARO,MAYFAIR гэх мэт нэртэй байна.

Эдгээрүүд бол зурагны өнгийг тодруулж, илүү уран сайхны харагдуулдаг нэг ёсны эффектүүд юм.

Хамгийн эхэнд дурьдаж байсанчлан зургаа хар цагаан болгож ч болно.

Жишээлбэл:

9d3c3fa5-abea-4a6f-8c5b-6e96cfd33393.jpg

Энэ бол ямар ч эффектгүй зураг

 

cba0f78c-e71d-4b78-b23d-b6fd58e37bb9.jpg

Зургаа өөрчилж дуусан танд таалагдаж байвал дэлгэцийн баруун дээд буланд байх Next-дараах  дарж зургандаа өөрийн сэтгэгдлээ, зурагны байршил, эсвэл хүмүүсийг нэмэн бичиж болно.

 

Хамгийн сүүлд нь SHARE-хуваалцах гэдгийг дарна.

Дэлгэцийн дор байрлах тэмдэгтүүдийн талаар илүү мэдээлэл өгье.

 

 

Хамгийн эхэнд байгаа байшингийн дүрстэй тэмдэгт-Home tab дээр дарснаар нүүр хуудас руу шилжин өөрийн дагасан хүмүүсийн зургуудуудыг харж болно. Профайлаа хаалттай болгоогүй л бол хэн ч хэнийг ч дагаж зургийг нь лайклаж, сэтгэгдэл үлдээнэ.

 

Дараачийн одон дүрстэй тэмдэгт-Explore tab дээр даран хайлтын хэсэг дээр бичиж хайлт хийн гэр бүлийнхэн,найз нөхөд эсвэл өөрийн дуртай брэндийн профайлд зочлон дагаж болно. Дашрамд дурдахад Follow гэсэн нь дагах гэсэн утгатай.

Голд нь байгаа камерны дүрс нь мэдээж Capture tab.

 

Capture tab-ын баруун талд байгаа нь Following/news tab. Үүн дээр дарснаар хэн таныг дагасан,хэн таны ямар зурган дээр лайк дарсан зэрэг мэдээллүүд гарж ирнэ.

Хамгийн сүүлд байгаа нь өөрийн профайл руу шилжих тэмдэгт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10380
2 эможи
keyboard_arrow_up