Эрчүүд ямар эмэгтэйд дуртай вэ
1. Эрчүүд аальгүй, худлаа маягтай бүсгүйд маш дургүй гэнэ. Тэд бүсгүйчүүдийг даруухан, сэргэлэн, хөгжилтэй,цоглог, ааштай ямар ч байж болно гэдэг боловч өөрийнхөөрөө байгаа эмэгтэйд хамгаас илүү дуртай гэнэ.
2. Эрчүүд бага зэрэг эрх эмэгтэйд дуртай байдаг гэнэ. Хайртай залуудаа бол эрхэлдэг байх хэрэгтэй гэнэ шүү бүсгүй минь. Таньдаг бүх залуудаа эрхлээд байвал тэрэн шиг тэнэг юм байхгүй биз. Гэнэн, тэнэгдүү ч юм шиг эрх танхил зан гаргаж байгаад л эрчүүдийг хөөрхөн аргалчихаж болдог байна. Эрчүүд гэдэг чинь хад чулуу мэт сүрлэг гэж онгирох боловч цагаа тулахаар бас л хайлсан тугалга шиг хүмүүс.
3. Ямар ч эр хүн халамжлуулах дуртай байдаг. Ээж шигээ бүсгүйд бол харин ч нэг нугасгүй гэнэ. Тэд хөргөгч дүүрэн талх, хиам үлдээгээд явсан ч хоолшихгүй. Заавал гарын хоол идэж байж сая нэг юм хоол идсэн болдог сонин зуршилтай хүмүүс. Хоол хийх материалыг нь хөргөгчөөр дүүрэн бэлдээд орхисон ч хэн нэгэн хөргөгчийг нь үүрээд явчихсан юм шиг аяга хоол хийгээд идчихэж чадахгүй залхуураад сууж байхаасаа ч сийхгүй нөхөд.
4. Эр хүний шийдэж чадах асуудалд хэзээ ч битгий хошуу дүр. Түүнд битгий саад бол. Найз бүсгүйдээ, эхнэртээ толгойгоо мэдүүлсэн эрчүүд хамгийн хөгийн, арчаагүй харагддаг. Эр хүний шийдвэрийг хүндэлж сур, үнэхээр буруу шийдвэр гаргаад байгаа нь илт байвал уурлаж, уцаарлаж, загналгүйгээр учирлаад ярилцаад үзэхэд гэмгүй. Ухаалаг залуучууд бол эргэцүүлж бодно, хүлээж авна. Ухаан муутай нь муйхарлана, өөрийнхөөрөө зүтгэнэ.
5. Эрчүүд бас эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг харах, бүр түүний тухай реклам хүртэл үзэх дургүй гэнэ. Мөн тэд бие засаж байгаа эмэгтэйг харах тун дургүй гэнэ. Эмэгтэй хүн цэвэр цэмцгэр байх ёстой гэж тэд боддог гэнэ.
6. Эрчүүд үглээ эмэгтэйд дургүй гэнэ. Байнга хажууд нь үгэлж яншаад байвал тэд үнэхээр дургүй байдаг. Тэгээд ч чиний үглэж байгааг тэд тоодоггүй гэнэ. Эрчүүд бас хэт яриа эмэгтэйд дургүй аж.