Их унтах нь ҮХЭЛД хүргэх аюултай
Их ядарсан гэдэг шалтгаанаар эсвэл зүгээр л орноосоо босмооргүй санагдаад өдөржин унтдаг уу? Тэгвэл их унтах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Тэр тусмаа залуу хүмүүс өдөрт таван цагаас бага, долоон цагаас их хугацаагаар унтвал эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь аюултай байдаг.
Тухайлбал залуу хүн хэт их унтвал зүрх судасны өвчтэй шигдээс, саа, хоолойн өвчинд өртөмтгий болдог гэнэ. Мөн хоногт долоогоос илүү цаг унтвал бас л муу нөлөөтэй болохыг Өмнөд Виржиниагийн Их сургуулийн эрдэмтэн тэмдэглэжээ.
Нойр нь хоолойн өвчин болон амьсгалах эрхтэнд шууд нөлөөлдөг болохоор хэрвээ унтдаг бол хоолойндоо санаа тавихад илүүдэхгүй. Удаан болон богино хугацааны амралт нь мэдрэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар гүн ядаргаанд оруулдаг. Долоон цаг унтаж амрах нь эдгээр эрсдлийг тодорхой хувиар бууруулж, сайхан амралт болдог хэмээн мэргэжлийн хүмүүс зөвлөсөн байна.