Кремийг хэрхэн зөв сонгох вэ?
Их түрхэхээр алиалагч шиг, бага түрхэхээр өнгөгүй харагддаг фаундэшн буюу кремний асуудал танд тулгардаг гэдэгт би лав итгэлтэй байна. Харин энэ асуудлыг шийдэх ашигтай зөвлөгөөг танд хүргэе.
Асуудал1. Крем, харандаа, шингэн, нунтаг – Аль нь надад тохирох вэ?
Шийдэл: Таны арьсны төрлөөс хамаарна.
Хэрвээ та хуурай арьстай бол харандаа, шингэн, чийгшүүлэх үйлчилгээтэй нунтаг гэсэн 3 төрлөөс сонголтоо хийгээрэй. Шингэн, харандаан кремнүүд өөтөө кремний хольцтой, мөн чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг бол нунтаг нь арьсыг чийгшүүлэхээс гадна түрхэц сайтай байдаг.
Хэрвээ та тослог арьстай бол тослоггүй шингэн, нунтагыг сонгох нь зөв.
Холимог арьстай бол нунтаг танд тохирно.
Хэрвээ та анхлан суурь будаг хэрэглэж эхэлж байгаа бол хэрэглэхэд хамгийн тохиромжтойгоор нь нунтагийг сонгох хэрэгтэй. Харин дараа нь крем орно. Энэ нь мөн хэрэглэхэд амар байдаг.
Асуудал2. Би нүүрээ юманд хүргэх үед будаг үлдчихдэг.
Шийдэл: Кремээ түрхсэний дараа салфеткаар илүүдэл будгийг шингээж авах хэрэгтэй. Эсвэл крем дээрээсээ нимгэхэн пудр түрхэчихэж болно.
Асуудал3. Олон янзын крем байдаг бололтой. Би алийг нь хэрэглэх вэ?
Шийдэл: 3 янз байдаг. semimatte, matte, luminizing
- Semimatte – ихэнх кремүүд semimatte байдаг бөгөөд хүн бүрд тохирно. Мөн хамгийн байгалийн мэт харагдана.
- Matte – эдгээр нь тосыг шингээж арьсны гадаргууг хуурай болгодог. Ингэснээр арьсны нүх сүв харагдахгүй, мөн гялтганаж харагдахгүй.
- Хэрвээ таны арьс хуурай бол luminizing кремийг сонго. Энэ нь арьсны үрчлээс зураасыг сайтар нууж чаддаг.
Асуудал4. Миний крем намайг хиймэл харагдуулдаг
Шийдэл: Энэ нь та зөв өнгөө сонгож чадахгүй байгаатай, мөн хэт их түрхэж байгаатай холбоотой. Тиймээс мэргэжлийн хүндээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрвээ танд шар үс байдаг бол ургалтынх нь зүг түрх. Эсрэг түрхэж болохгүй.
Асуудал5. Би өөрт таарсан өнгөтэй, чийгшүүлэх үйлчилгээтэй крем сонгосон. Гэтэл миний нүүр одоо хүртэл барзгар, өнгөгүй харагдах юм?
Шийдэл:
• Юуны өмнө скраб хэрэглэж арьсныхаа үхсэн давхаргуудыг цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэснээр крем нүүрэнд илүү сайн тогтдог. 2рт крем чинь чийгшүүлэх үйлчилгээтэй ч гэсэн тусад нь чийгшүүлэх үйлчилгээтэй тосыг хэрэглэх хэрэгтэй.
• Хэрвээ та өө дарагч харандаа хэрэглэдэг бол кремнийхээ өмнө хэрэглэ. Өө дарагч хэрэглэх шаардлагатай газрууддаа хэрэглээд нүүрээ ахин нэг хараад үз. Танд крем хэрэглэх шаардлага маш бага болсон байгааг анзаарна.
Асуудал6. Гараар түрхэх үү? Порлон, багс?
Шийдэл: Бүх арга давуу, сул талтай
• Шингэн, мөн крем түрхэхдээ гар ашиглаж болно.
• Байгалийн харагдахыг хүсэж байвал порлон ашигла
• Багсаар түрхэх нь жигд түрхэх сайн талтай байдаг.