Өглөө хэрхэн сэрдгээр нь таны зан чанарыг тодорхойлох нэг боломж байдаг
Нойрсож байх үедээ хүн амгалан тайван байдаг. Харин сэрмэгц л өдөр тутмын амьдрал, ахуйн асуудал биднийг хүлээж байдаг нь төвөгтэй санагдана. Нойрноос сэрэхдээ зарим хэсэг нь бухимдалтай, нөгөө хэсэг нь тааламжтай янз бүр л өглөөг угтан авдаг. Иймд хүмүүсийг сэрэх байдлаар нь зан аашийг нь тодорхойлж болдог гэсэн судалгаа гарсан байна. 100 хувь таарах ёстой биш хэдий ч таны болоод ойр дотны тань хүмүүст зарим талаараа тохирч болох л юм.
Сэрүүлгээр сэрдэг
Уг нь хүн өөрөө бие даан сэрэх нь зөв юм. Механик сэрүүлгээр сэрдэг хүмүүс хуучинсаг үзэлтэй, өөрчлөлт хувисалд дургүй байдаг. Гэртээ хэд хэдэн цаг, сэрүүлгэтэй хүмүүс өөрийн хүчинд итгэдэггүй, хариуцлагаас айдаг онцлогтой.
Цовоо сэргэг эсвэл дүнсгэр босох
Өглөө бүр тааламжтай сэтгэгдэлтэй босдог хүн амьдралыг нэгэн том адал явдал мэтээр хүлээн авдаг. Эрт босдог болжморууд амьдралд зохицохдоо их сайн. Харин өглөөгүүр дүнсгэр бухимдалтай босдог хүмүүс амьдралын тэнхээ султай.
Орон дотроо хөлбөрөх дуртай
Идэвхигүй хүмүүс байдаг. Энэ өдөр сонирхолтой зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байдаг. Амьдралд өөрийн байр сууриа олоогүй, бодит байдлаас зугатахыг эрмэлздэг. Ид шидтэй мэт сайхан харагдахын тухай мөрөөддөг байна.
Өглөө босоод гимнастик, дасгал хийдэг
Зорилгодоо үнэнч хүмүүс өглөө биеийн дасгал хийдэг. Тэд эхэлсэн ажлаа заавал дуусгадаг бөгөөд хүч чадлаа зөв тооцоолсон байдаг. Сул тал нь дэндүү зөрүүд бөгөөд ямар нэгэн зүйл болохгүй тохиолдолд бусдыг буруутгах хандлагатай.
Шүршүүрт ордог
Өглөө шүршүүрт орох нь зөвхөн цэвэрч байдлын илрэл бус. Шүршүүрт өглөө бүр ордог хүмүүс эрч хүчтэй, золбоолог, энерги сайтай байдаг.
Өглөө юу уудаг
Кофегүй өглөөг угтаж чаддаггүй хүмүүс ихэвчилэн даралт багатай хүмүүс байдаг. Амьдралыг илүү тааламжтай нүдээр харахын тулд тэдэнд бага зэргийн допинг шаардлагатай болдог. Цай уудаг /ногоон цай/ хүмүүс амьдралд тайван ханддаг бөгөөд саад бэрхшээлийг төвөггүй давдаг. Буцалсан ус, жимсний шүүс эрхэмлэдэг хүмүүс гэрсэг бус байх тохиолдол их байдаг байна.
Өглөө юу иддэг
Өглөөгүүр бие организмд энерги ихээр шаардагддаг. Өглөө сайтар иддэг хүмүүс тооцоотой, өөрийн ашиг хонжоогоо ямагт эрхэмлэдэг. Ийм хүмүүс гуанз, цайны газар орж чанаргүй хоолонд мөнгө үрэх дургүй. Харин аяга кофе, цай, хавчуургатай талхаар өглөөний цайг хязгаарладаг хүмүүс ихэнхдээ ирээдүйн тухай боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг.
Нэмж дуулгахад орой унтахын өмнө гутлаа цэвэрлэдэг, хувцасаа индүүддэг, бичиг цаасаа эмхэлдэг хүмүүс амьдралд ч мөн бэлтгэлтэй, тааламжгүй нөхцөл байдлаас өөрсдийгөө сэргийлсэн байдаг. Өглөө будаг шунхаа цаг орчим зарцуулдаг эмэгтэйчүүд хувийн амьдралдаа цэгцгүй, ажил төрлөө байнга солих хандлагатай байдаг гэнэ шүү.