Төмс тийм ч хор аюултай эд биш аж
Шарсан төмс бол хамгийн хор хөнөөлтэй хоол хүнс гэдгийг хоол судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх байх. Тэгвэл Италийн тогооч Жузеппе Даддиогийн хийсэн сүүлчийн судалгаа төмсийг тийм ч аюултай бус эд гэдгийг харуулав. Төмсөн дотроос Даддио тэжээллэг олон эрдэс, бодисыг олжээ. Харин мэргэжилтнүүд төмсийг шарахад хэрэглэгддэг тос хэрхэн төмсөнд нэвчиж байгааг судласан гэнэ. Тэр тос л хор хөнөөлийг авчрах магадлалтай аж.
Ашиг тустай гэж тооцогддог цуккини, баклажан буюу чэс ногоо зэрэг нь тосны 30 хувийг өөртөө нэвчээж байв. Тэгвэл төмс болон пицца ердөө таван хувийг нь шингээжээ. Үүний нууц цардуулд оршиж байгаа гэнэ. Цардуул нь шарах үйл явцыг хүндрүүлж, тос нэвчих байдлыг бууруулдаг гэнэ. Төмсөн дотор агуулагдаж буй цардуул 100 хувь ажилладаг байна. Гэхдээ төмсийг хөлдөөх юм уу өмнө нь шарсан байвал тос шингээх чадвар нь хэд дахин нэмэгддэг аж.