Хүүхдийнхээ багштай хэрхэн ойр байх вэ?

2014 оны 10 сарын 14
Хүүхдээ энэ жилийн тэргүүний сурагч, алтан медалын эзэнээр шалгарах, ангийн манлайлагч нэгэн болгон хүмүүжүүлээр байна уу? Тэгвэл маш энгийн багштайн ойр байж, тэдний юу хийж байгааг тандаж, судлах хэрэгтэй.
Хүүхдийн багш сурлага хүмүүжил, боловсролд ихээр анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол хувь хүний зан араншин, авъяас дээр тулгуурласан сургалтыг голчлон үзэж, хүүхдийг суралцуулах хэрэгтэй. 
Цагийн хуваарийн дагуу хүүхдийг сургаж, ачаалалыг нь жигд хувиарлах хэрэгтэй. Хүүхдийг хэт ачаалал, стресс, сэтгэлийн дарамтанд оруулж болохгүй. Ингэснээр хүүхэд хичээлээ хийж чадахгүй, өдөр тутмын өөрийн үүргээ ухамсарлаж чадахгүйд хүрдэг.
Цахим шуудан
Анги, сонгон, хичээлийн багштай цахим шуудан хэлбэрээр харилцах нь ашигтай тал нилээн үүсгэнэ. Та байнга очоод уулзаад байх боломжгүй бол туслах шилдэг арга нь байж болно. Хүүхдийн идэвхи, хичээл дээр авсан оноо бүрийг цахим хаягаар авч болно.
Сургуулийн вебсайт
Хүүхдийнхээ багштай харилцахын тулд очоол хэрэггүй. Сургуулийн цахим хаягыг ашиглан харилцаа тогтоо. Цаг үе, үйл явдлын мэдээ бүрийг алгасалгүй тэмдэглэсэн байх болно.
Уулзалт товло.
Хэрэв илүү сууж, ярилцах хэрэгтэй бол уулзах цагийг эртнээс товло.
Тэмдэглэл хүүхдээрээ дамжуул
Түүний талаар эрүүл мэнд,сэтгэл зүй гээд багшид хэлэх шаардлагатай бүхнийг цаасанд тэмдэглэж, үзүүл.
Олон нийтийн сүлжээ
Фейсбүүк, Твиттер ашиглаж багштай харилцаа тогтоо. Энгийн бөгөөд ойр байх болно. Гэрээсээ интернетед холбогдсон байхад хангалттай.
Асуу 
Далд харилцаанаас залхаж байна уу? Интернет, утасны цаанаас харицалгүй зориглон асуугаад үзээрэй. Багш нээлттэй ярьж, хүүхдийн талаар ярилцах болно. Гэхдээ охин, хүүдээ хэлэлгүй, энгийн байдлаар ойлгуулж уулзаарай. Тэд муу авсан шалгалт, тасалсан ганцхан цагийнхаа төлөө айж, сандарч нээлттэй байж чадахгүй л болов уу.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10089
0 эможи
keyboard_arrow_up