ТАНД ЗӨВЛӨХӨД: Ажилд орох ярилцлагын үеэр юунд анхаарах вэ?

2014 оны 10 сарын 14

Ажилд орох ярилцлагаас хүн бүхэн имээдэг шүү дээ. Бидний өгөх зөвлөмж таньд  баганхан ч гэсэн тус болох болов уу 

1. Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?

Ажил олгогч таны хариултаас дараахь зүйлсийг анхааралтай ажиглана:

- Таныг товч намтраа ярих нь уу, эсвэл өөрийн давуу тал, мэдлэг чадвараа ярих нь уу.

- Ур чадвар, туршлага мэргэжил, хариуцлага зэрэг гол зүйлийг ярьж байна уу.

- Товч бөгөөд ойлгомжтой ярьж байна уу, өөртөө хэр итгэлтэй хүн бэ гэдгийг голчлон харна.

2. Бэрхшээлийг хэрхэн давж туулдаг, асуудалд хэрхэн ханддаг?

Энэ асуултанд та өөдрөг хариулт өгөх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, тодорхой, зорилготой, хариуцлага хүлээх чадвартай. Багаар хамтран ажиллаж чадах хүн л тийм хариулт өгөх тул таньд +1  оноо л гэсэн үг. 

3. Энэ ажил юугаараа таны сонирхлыг татаж байна вэ?

Нэртэй том компанид мэргэжлээрээ ажиллах нь нэр төрийн хэрэг. Ажилд орж амжилт олхоор шийдсэн хүн өөрийг нь зохих ёсоор үнэлдэг байгууллагад чадварлаг хүмүүстэй хамт ажиллаж, сурч мэдсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргах нь чухал гэсэн хариултыг өгөх хэрэгтэй.

4. Та яагаад өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байна?

Өөрийхөө давуу талыг ичиж зоволгүй шууд хэлэх боломж. Энэ асуултанд давуу талаа зүгээр нэг дурдаад зогсохгүй сонсож байгаа хүний итгэлийг төртөл хариулж сурах хэрэгтэй. Хэрэв намтраа тоочсон сул дорой хариулт өгөөд байвал ажилд орох магадлал багасна.

5. Яагаад бид таныг ажилд авах ёстой вэ?

Бас л өөрийгөө нээх сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд хамгийн хэрэгцээтэй байх чадварууд таньд байгаа гэдгээ дурдаж, тодорхой жишээг татан баримттай ярих ёстой.

6. Таны сул талууд?

Ухаалаг хүн өөрийнхөө сул талынхаа тухай урт жагсаалт уншихгүй нь ойлгомжтой. Ихэвчлэн ажилд ороход тустайг нь бодож "Намайг ажилдаа улайраад гэр орноо магтдаг гэж зэмлэдэг", эсвэл "Би өөртөө болон бусдад хэт өндөр шаардлага тавьдаг" гэх мэт хариулт өгөх нь зүйтэй. Энэ нь ч заримдаа зөв болж ярианы эвийг тааруулж эвгүй зүйлээс зугтах, өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг хүн байна гэж бодогдуулдаг. 

7. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?

Хэрүүл маргаан эсвэл өмнөх дарга, ажил онцгүй санагдаад, дампуураад гэх мэтээр муулж огт болохгүй. Харин ч ухаалаг хүн өмнөх ажлынхаа сайхан зүйлийг дурдаад, илүү сонирхолтой, өндөр цалинтай, мэдлэг чадвараа бүрэн ашиглах хүсэлдээ хөтлөгдөөд гарсан зэргээр эвтэйхэн хариулна. 

8. Та яагаад ажлаа солихоор шийдсэн бэ?

Ярилцллагад орох үедээ өөр газар ажиллаж байгаа хүмүүст энэ асуултыг тавьдаг. Дээрх шиг утгатай хариулт өгвөл зүгээр.

9. Ажилд орох өөр санал авсан уу?

Хэрэв байгаа бол өөр бусад саналуудыг тухай дурьдаад яагаад энэ л ажлыг илүү сонирхож буйгаа онцолбол ажилд орох магадлал тань өснө.

10. Бусад компаниудын ярилцлагад хэр амжилттай оролцсон бэ?

Энэ асуултаар тухайн компанид яагаад тэнцээгүйг мэдхийг хүсдэг. Хэрэв та өрсөлдөгч компанийнх нь талаар ихэд сонирхсон гэдгээ эвтэйхэн ойлгуулж чадвал өрсөлдөгчрүүгээ явуулахгүй байрыг хичээнэ.

11. Ачаалал нилээд шаарддаг энэ ажилд таны хувийн амьдрал, ар гэр ямар байх вэ?

Энэ асуултыг голдуу эмэгтэйчүүдэд тавьдаг. Хүүхэд гаргахгүй, нөхөрт гарахгүй байх хэцүү шаардлага тавьдаг. Тэдний тааллаар л хариулаарай. Гол нь худлаа ярьж байгаагаа мэдэгдүүлэх хэрэггүй.

12. Та манай ажилд орвол ямар өөрчлөлт хийх вэ?

Санаачлагатай, нөхцөл байдлыг мэдэрдэг, үнэхээр тухайн ажилд орох гэж  зорин зарим нэг зүйлийг нь судалсан гэдгээ харуулж, хийх өөрчлөлтийнхөө тухай ярьвал сайн. Гэхдээ "Танай сурталчилгаа ойлгомжгүй, бүтээгдэхүүний давс шорвог, гадаад дизайн нь тааруу" гэх мэт онцгүй хариулт өгч болохгүй. Хэрвээ та нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэлгүй байгаа бол мэдэмхийрч том дугараад хэрэггүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10085
0 эможи
keyboard_arrow_up