Нефтийн үнэ өслөө
2014 оны 9 сарын 10
Сүүлийн дөрвөн өдрийн турш дараалан хямдарч байсан WTI маркийн газрын тосны үнэ өчигдөр дээшилжээ. Дэлхийд нефтийн хэрэглээгээр нэгдүгээрт нэрлэгддэг Америкийн газрын тосны хэрэглээг илэрхийлэх албан үзүүлэлт өнөөдөр гарах учиртай. Нөөц нь 1.5 сая баррелиар буурч, 358.1 саяд хүрсэн байх магадлалтай хэмээн зарим шинжээч үзсэнээр ханш нь ийнхүү дээшилсэн тухай bloomberg тодотголоо. Нью-Йоркийн биржүүдэд дээрх маркийн нефтийн фьчерс ханш 0.6 өсөөд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8476
0 эможи