Өрсөлдөх чадвараараа Монгол есөн байр урагшлав
2014 оны 9 сарын 04
Дэлхийн эдийн засгийн форум жил бүр гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын 2014-2015 оны илтгэлээ танилцууллаа. Өнгөрсөн жилийн жагсаалтад 148 орноос 3.7 оноогоор 107 дугаарт бичигдсэн манай улс энэ удаа 98 дугаарт оржээ.
Дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, эрүүл мэнд ба суурь боловсрол, бараа, бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн зэх зээлийн үр ашигтай байдал, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал зэрэг 12 үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг уг жагсаалтыг Швейцарь тэргүүлсэн хэвээр байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8155
0 эможи