Монгол улс нь дэлхийн банкны захирлуудын зөвлөлд төлөөлөлтэй болно

2014 оны 8 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол улсыг төлөөлөх зөвлөх томилох асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр Захирлуудын зөвлөлийн шийдвэрт өөрийн орны  байр суурыг тусгах, хамтран ажиллах давуу тал үүсэх юм.

Түүнчлэн эрх ашгаа бүрэн хэрэгжүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ч боломж бүрдэх юм. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй монгол мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх, тэднийг чадавжуулах зорилгоор ОУВС болон Дэлхийн банк зэрэг байгууллагуудад туршлага судлуулах талаар хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7879
0 эможи
keyboard_arrow_up