АНУ-ын ДНБ 2.9 хувиар өслөө

2018 оны 3 сарын 29

 АНУ-ын эдийн засаг өнгөрсөн оны IV улиралд урьдчилан тооцоолсноос давж, 2.9 хувиар өссөнийг тус улсын Худалдааны яам мэдээллээ.

Arslan.mn

Өрхийн зарцуулалт сүүлийн гурван жилийн дээд хурдаар өссөн нь үүнд голлох нөлөө үзүүлсэн байна. Энэ сарын эхээр танилцуулсан эдийн засгийн хоёр дахь урьдчилсан гүйцэтгэлээр дэлхийд тэргүүлэх эдийн засагтай АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 хувиар өссөн гэж мэдэгдээд байсан юм. Хэдийгээр эдийн засаг нь шинжээчдийн таамгаас давж өссөн ч компаниудын ашиг буурсан байна. Үүнд хилийн чанадаас олсон орлого нь мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч шинжээчид үүнийг түр зуурын тааруу үйл явц гэж тодорхойлж байгаа аж. Өнгөрсөн 2017 оны эцсээр АНУ-ын Засаг захиргаа компаниудын татварыг бууруулахаар шийдвэрлэсэн нь бизнесийн хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтэд эерэгээр нөлөөлнө гэж таамаглажээ. “Bloomberg Economics”-ийн шинжээчдийн тооцоолж байгаагаар АНУ-ын эдийн засаг энэ онд 2.8 хувиар тэлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55443
0 эможи
keyboard_arrow_up