Дэлхийн банк Монгол Улсыг дэмжиж 120 сая ам.долларын санхүүжилт батлав

2017 оны 12 сарын 04

Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэн, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хийж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл 120 сая ам.долларын санхүүжилтийг батлаад байна.

Arslan.mn

11 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хөгжлийн бодлогын санхүүжилт нь Монгол Улсын бодлогын өөрчлөлтөд нийцэж байгааг мэдэгдэлдээ онцолжээ. Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ ханш болон гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, Засгийн газрын төсвийн зарцуулалт нэмэгдсэн нь эдийн засагт томоохон сорилтуудыг бий болгосон юм. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал нэмэгдэж, олон улсаас зээл авсан зэрэг нь Засгийн газрын өр дөрөв дахин нэмэгдэхэд нөлөөлжээ. Мөн төсөв мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр 2013 оноос төгрөгийн ханш унаж, гадаад валютын нөөц ихээр буурсныг Дэлхийн банкны мэдэгдэлд дурджээ. Тиймээс шинээр батлагдсан санхүүжилт нь ашигт малтмалын бус салбарын экспорт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад тусална гэж мэдээллээ.

Эдгээр шинэчлэлийн арга хэмжээнүүд нь хөтөлбөрийн хүрээнд олгож буй урт хугацаатай, хямд өртөгтэй санхүүжилтийн хамт Засгийн газрын өрийг тогтворжуулахад түлхэц өгнө гэж Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон мэдэгджээ. Монгол Улс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар урт хугацааны боломжуудыг нээж, түүхий эдийн экспортоос хамааралтай байдлаа бууруулна гэж Дэлхийн банк үзэж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50658
0 эможи
keyboard_arrow_up