Япончууд ТАНСАГ зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд жилд 3.6 их наяд иен зарцуулж байна
Дэлхийн эдийн засгийн хямралаас хойш уналтад ороод байсан Японы тансаг зэрэглэлийн зах зээл эргэн сэргэж эхэлсэн байна.
“McKinsey & Company” байгууллагаас танилцуулсан шинэ судалгаагаар япончууд тансаг бараа, бүтээгдэхүүнд жилд 3.6 их наяд иен буюу 33 тэрбум ам.долларыг зарцуулж байна гэсэн тооцоо гарчээ. 2012 онд хэрэглэгчдийн зарцуулалт бараг нэгих наяд иенээр буураад байсан юм. Дэлхийд хоёрдугаарт бичигддэг Японы тансаг зэрэглэлийн зах зээл 2020 он хүртэл жилд 3-4 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ. Үүнд жуулчид, ялангуяа БНХАУ-ын жуулчдын оролцоо өндөр гэдгийг “McKinsey & Company” онцолж байна. Иенийн ханш суларч, БНХАУ-д тансаг бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хятадууд Японы тансаг зах зээлийн борлуулалтын 7-10 хувийг дангаар бүрдүүлж байгаа ажээ.