ОХУ улаанбуудайн экспортоороо дэлхийд тэргүүлж эхэллээ
2017 оны 11 сарын 14
Сүүлийн гурван жилд ОХУ-ын улаанбуудайн ургац 70 хувиар нэмэгдсэн байна. Энэ онд 83 сая тонн улаан буудай хураажээ.
Сүүлийн улирлын улаанбуудайн борлуулалт гурван жилийн өмнөхөөс 40 хувиар илүү байх төлөвтэй байна. Газрын тосны үнэ буурч рублийн ханш унасны улмаас улаанбуудай экспортлох нь ОХУ-д илүү ашигтай болж ирсэн. Үр дүнд нь хойд хөрш тус зах зээлд АНУ-ыг ардаа орхиж дэлхийд тэргүүлж эхэлжээ. Дэлхийн зах зээлд улаанбуудайн үнэ энэ онд 25 хувиар унасан. АНУ-д энэ зун ган болж, нийт ургацынхаа 40 хувийг алдсан бөгөөд дэлхийн хэмжээнд улаанбуудайн нийт экспортын 15 хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Энэ нь ОХУ-тай харьцуулахад 2-3 дахин бага хэмжээнд тооцогдож байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
49639
2 эможи