ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: Монгол Улс 63 орноос 62-т эрэмбэлэгдсэн байна

2017 оны 6 сарын 13

Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д Монгол Улс өнгөрсөн жилээс 2 байраар ухарч 63 орноос 62-т эрэмбэлэгдсэн байна.

 

Өрсөлдөх чадвараар эрэмбэлэхдээ дөрвөн хүчин зүйлийн (эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг болон дэд бүтэц) 340 гаруй шалгуур үзүүлэлтийг ашигладаг.

Улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь үнэлсэн энэхүү тайланг 1989 оноос хойш эрхлэн гаргаснаас хойш дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай АНУ сүүлийн 3 жилд анх удаагаа Хонг Конг болон Швейцарь, Сингапур улсын дараагаар 4-р байрт эрэмбэлэгдлээ.

Монгол Улсын өрсөлдөх чадварын онооны хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй хэдий ч энэ жилийн тайланд Саудын Араб болон Кипр зэрэг өрсөлдөх чадвар сайтай улсууд нэмэгдсэн нь Монгол Улсыг өнгөрсөн жилээс 2 байраар хойшилсон мэт харагдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44257
0 эможи
keyboard_arrow_up