БНХАУ-ийн нүүрсний импорт 38 хувиар өсөв

2016 оны 9 сарын 28

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт наймдугаар сард жилийн өмнөхөөс 36 хувиар өсч, 6.5 сая тоннд хүрсэн байна. Коксжих нүүрсний импортын өсөлтийн дийлэнхийг Монголын талын нийлүүлэлт бүрдүүлсэн байна.

Монголын компаниуд өнгөрсөн наймдугаар сард нийт 2.15 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн бол оны эхнээс тооцсон дүнгээр 12.8 сая тонныг экспортолжээ. Харин Австрали улс наймдугаар сард БНХАУ-д 3.15 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ.

Үнийн хувьд одоогийн байдлаар коксжих нүүрсний дундаж үнэ БНХАУ-д 900 юань буюу 135 ам.доллартай тэнцэж байна. Нүүрсний эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдсэн, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ ихэссэн зэргээс шалтгаалан 2013 оноос БНХАУ-д нүүрсний эрчим хүчний эрэлт багасч, илүүдэл бий болоод байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36773
0 эможи
keyboard_arrow_up