Монгол Улс ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР-аар 104-т жагсчээ

2016 оны 1 сарын 20

Жил бүр Дэлхийн Эдийн Засгийн Чуулган нь улс орнуудын өрсөлдөх чадварыг харуулсан Global Competitiveness Report тайланг гаргадаг. 2015-2016 оны эдийн засгийн өрсөлдөх чадварын тайланд  Монгол Улс 104-т оржээ.

 

Харин тус тайланд нийт 140 гаруй орон багтжээ.

Дэлхийн эдийн засгийн өрсөлдөх тайлангийн гол шалгуур үзүүлэлтүүдэд Монгол Улсын авсан оноо:

  • Татварын хувь хэмжээгээр Монгол Улс 140 орноос 22-т орсон нь хамгийн өндөр үзүүлэлт
  • Дээд боловсролын үзүүлэлтээр 140 орноос 62-т орсон нь дараагийн сайн үзүүлэлт болжээ. 
  • Инновацийн чадавхиар 140 орноос 64-т оржээ. 
  • Төрийн байгууллагуудын үр ашигтай байдлаар 140 орноос 92-т орсон байна. 
  • Интернэт хэрэглээний үзүүлэлтээр 140 орноос 99-т оржээ. 
  • Хүн амын наслалтаар 140 орноос 103-т байгаа нь сүүлээсээ хоёр дахь муу үзүүлэлт. 
  • Банкны системийн эрүүл байдлаар Монгол 140 орноос 119-т орсон нь хамгийн муу үзүүлэлт болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28012
0 эможи
keyboard_arrow_up