Хөгжиж буй орнуудын эдийн засаг өсөх үү?

2015 оны 4 сарын 14

Ирэх 15 жилийн хугацаанд улс орнуудын эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарах хүлээлттэй байна. АНУ-ын хөдөө аж ахуйн яамны тооцоолсноор 2030 он хүртэл хөгжиж буй зарим орны эдийн засаг огцом өсөхөөр байгаа бол Европын томоохон улсуудынх буурч магадгүй аж. Тухайлбал, АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 он гэхэд 24.8 их наяд ам.долларт хүрнэ гэсэн төлвийг тус яамнаас гаргасан байна. Хөгжиж буй орнуудын хувьд БНХАУ-ын эдийн засаг одоогийнхоос хоёр дахин өсч, 22.2 их наяд ам.доллароор хэмжигдэх хүлээлттэй байна. Ерөнхийдөө Ойрхи Дорнод, Ази, Африкийн орнуудын эдийн засаг хамгийн хурдацтай өснө гэж эдийн засагчил таамаглаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20523
0 эможи
keyboard_arrow_up