Рубль ам.долларын эсрэг чангарлаа
2015 оны 3 сарын 24
ОХУ-ы сангийн сайд Антон Силуанов газрын тосны үнийн уналт рублийн ханшинд нөлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн байна. Он гарсаар рублийн ам.доллар болон евротой харьцан ханш 13 хувиар өссөн нь тус улсын мөнгөн тэмдэгт шинэ тэнцвэрт байдалд орсныг харуулж байна хэмээн шинжээчид тайлбарласан байна. Тиймээс бодлого тодорхойлогчид богино хугацаанд валютын арилжаандаа зохицуулалт хийхгүй гэсэн ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19665
0 эможи