Нүүрсний зах зээлийн мэдээлэл

2015 оны 3 сарын 04

БНХАУ-ын 1 дүгээр сарын коксжих нүүрсний импортын хэмжээ  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.58%-иар буурчээ.

БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус улсын 1-р сарын коксжих нүүрсний импортын нийт хэмжээ 4,01 сая тонн байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29,58%-иар багасч, нүүрсний импортын хэмжээ 7 сар тасралтгүй буурсан байна. Энэ жилээс эхлэн Хятад улс импортын нүүрсэнд микро элементүүдийг хязгаарлах төрийн  бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс шалтгаалж 1-р сарын нүүрсний  импортын хэмжээ  өнгөрсөн оны 12-р сарын буюу тухайн жилийн хамгийн их хэмжээ болох 7,62 сая тонноос 47,38%-иар багассан байна.
Австрали улс урьдын адил Хятад улсын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч орон  хэвээр байгаа бөгөөд Хятад улс руу 1,64 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх сараас 61,5%-иар, өмнөх жилийн мөн үеэс 42,57%-иар буурчээ. Монгол улс коксжих нүүрсний экспортын хэмжээгээр хоёрдугаарт орж байгаа бөгөөд 1,16 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь  өмнөх сараас 41,71% -иар буурсан ба өмнөх жилийн мөн үеэс 22,06%-иар өссөн байна.
Хятад улс 1-р сард Канад улсаас 660 мянган тонн коксжих нүүрсийг  импортолсон  нь өмнөх сараас 29,79%-иар, өмнөх оны мөн үеэс 14,59%-иар буурсан үзүүлэлт юм.  ОХУ-аас  490 мянган тонн нүүрс импортолсон нь  өмнөх сараас  16,67%-иар өсч,  өмнөх жилийн мөн үеэс 23,47%-иар буурсан байна.
2015 оны  1-р сард  Хятад улсын  коксжих нүүрсний экспортын хэмжээ 39521 тонн байгаа нь өмнөх сараас 56,32%-иар буурч, өнгөрсөн жилийн мөн үеийн экспортын хэмжээ болох 9700 тонноос 407,44%-иар өссөн байна
 
Тус улсын 1 дүгээр сарын Эрчим хүчний нүүрсний (утаат нүүрс, хүрэн нүүрс, эрчим хүчний нүүрс багтана) импортын хэмжээ  10,94 сая болж, өмнөх сараас 36,58%-иар, өмнөх жилийн мөн үеэс 58,54%-иар буурчээ.
Энэ нь сүүлийн 11 жилийн хамгийн өндөр  бууралт болсон байна. Гол шалтгаан нь 1-р сараас Арилжааны нүүрсний чанарын удирдлага  журам  хэрэгжиж эхэлж, нүүрсэнд агуулагдах микро элементүүдэд хязгаарлалт хийгдсэнээр  нүүрсний худалдаа буурсан гэж үзэж байна.
2015 оны 1-р сард 3,15 сая тонн хүрэн нүүрс импортолсон нь өмнөх сараас 43,04%-иар буурч, өмнөх жилийн мөн үеэс 59,92%-иар буурсан байна.
Мөн сард эрчим хүчний нүүрсний  импортын хэмжээ  81997 тонн байгаа нь өмнөх сараас 45,43%-иар буурч, өмнөх жилийн мөн үеэс 83,5%-иар унасан байна.
 
2015 оны 1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх БНХАУ-ын импортын нүүрсний үнэ төрөл тус бүрдээ 10-60 юаниар буурчээ.
1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 2 хүртэлх энэ хугацаанд Жинтан боомт дээрх импортын болон дотоодын нүүрсний үнэ буурчээ. Үүнд:
Австралийн коксжих нүүрсний үнэ 50 юанаар унаж 850 юань,
Америкийн коксжих нүүрсний үнэ 30 юанаар буурч 840 юань,
Канадын  коксжих нүүрс 10 юанаар  буурч 840 юань,
ОХУ-ын коксжих нүүрс тогтвортой 730 юань,
Монгол улсын коксжих нүүрс 20 юанаар буурч 820 юань,
Шансигийн коксжих нүүрс 10 юанаар буурч 900 юань,
Хөбэйгийн коксжих нүүрс 60 юанаар буурч 860 юань,
Австралийн 1/3 коксжих нүүрс үнэ нь  тогтвортой 730 юань,
Шансигийн 1/3 коксжих нүүрс 10 юанаар буурч 740 юань,
Эрчим хүчний нүүрс 30-40 юаниар буурч 370-520 юань тус тус болсон байна.
 
1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 2 хүртэлх хугацаанд манай улсын экспортын коксжих нүүрсний Ганцмод боомт дээрх үнэ (DAP  нөхцлөөр) 15 юаниар нэмэгдэж 415 юань,  Ганцмод боомт дээрх үнэ (ex-stock  нөхцлөөр) 30 юаниар нэмэгдэж 530 юань болсон бол 1/3 коксжих нүүрсний үнэ  Сэхээ боомт дээр  (DAP  нөхцлөөр) 180 юань, (ex-stock  нөхцөлөөр) 280 юань байж үнэ өөрчлөгдөөгүй байна.  Дээрх хугацаанд эрчим хүчний нүүрс Ганц мод боомт дээр 10 юаниар нэмэгдэж  (DAP  нөхцөлөөр) 130 юань болсон  бол  эрчим хүчний дунд зэргийн нүүрсний үнэ  10 юаниар нэмэгдэж (DAP  нөхцөлөөр) 145 юань, (ex-stock  нөхцөлөөр) 215 юань  болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18517
0 эможи
keyboard_arrow_up