Грекийн зээл сүйрэлд хүргэсэн гэж үзэв

2015 оны 2 сарын 12

Грекийн Парламентын 300 гишүүний 162 нь сайд нарын танхим ажлаа үргэлжлүүлэхийг дэмжиж Алексис Ципрасын Засгийн газарт итгэл үзүүллээ. Санал хураалтын өмнө Ерөнхий сайд Засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, Грекийн эдийн засгийн хувьд биеэ даасан улс, Европын холбооны эрх тэгш гишүү нь болох ёстойг онцолсон байна. Түүнчлэн Европын холбооны зээлийн хөтөлбөрийг сунгах боломжийг няцаажээ. Олон улсын зээллэгээр баримжаагаа хийсэн өмнөх үеийн эдийн засгийн загвар Грек улсыг сүйрэлд хүргэсэн гэж Эдийн засаг, дэд бүтэц, флот, аялал жуулчлалын сайд Йоргос Статакис мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17549
0 эможи
keyboard_arrow_up