Нью-Йорокийн бирж дээр алтны үнэ буурчээ
2015 оны 2 сарын 09
Нью-Йорокийн бирж дээр алтны үнэ хэдэн арилжаа дараалан буурчээ. Тухайлбал, унци алт энэ сард 0.11 хувиар хямдран 1270 ам.доллар болтлоо унана гэж ажиглагчид үзэж байгаа аж. Үнэт металлын үнэ унахад ирэх сараас Хятадад алтны үнийг зах зээлд чөлөөтэй болгох тухай мэдээлэл цацагдсан нь нөлөөлжээ. Мөн АНУ-ын эдийн засаг өсч байгаа учраас бодлогын хүүг нэмж магадгүй гэсэн болгоомжлол алтны үнийг унагааж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17348
0 эможи