Их Британийн гадаад худалдааны алдагдал рекорд тогтов

2015 оны 2 сарын 09

Их Британийн өнгөрсөн оны гадаад худалдааны алдагдал рекорд түвшин хүртэл өссөн гэж "Market Watch" сэтгүүл мэдээлжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд энэ улсын гадаад худалдааны алдагдал 6.5 хувиар буюу 119.9 тэрбум фунт стерлинг хүртэл өсчээ.

Энэ нь 1998 оноос хойш хүрч байгаагүй муу үзүүлэлт аж.  Британийн  компаниудын хувьд үндсэн зах зээл нь болох евро бүсийн  эдийн засаг  суларсантай холбоотойгоор Их Британийн  гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн онд эрс буурчээ.  Ялангуяа үнэ нь унаад байгаа газрын тосны импорт 21 хувиар өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17311
0 эможи
keyboard_arrow_up