Нефть хямдарсаар байна

2015 оны 1 сарын 27

Саудын Арабын шинэ хаан нефть олборлолтын талаарх өмнөх хааны бодлогыг үргэлжлүүлэн барих төлөвтэй байгааг шинжээчид шивэр авир хийж байна. Хэрвээ энэ нь батлагдвал дэлхийн зах зээлд хар алтны илүүдэл даамжирна. Тиймээс өчигдөр газрын тосны үнэ бараг зургаан жилийн доод түвшинд хүрч буурлаа. Америкийн хар алтны нөөц 1930 оны арванхоёрдугаар сараас хойших түүхэн дээд түвшинд хүрч өссөн нь ийн ханшид нь хавсран нөлөөлжээ. Ныо-Йоркийн биржид фьючерс ханш нь 2.7 хувиар хямдраад байна. Өнгөрсөн долоо хоногт ийм хэлцлийн үнэ 6.4 хувиар уруудсан юм.

Америк сүүлийн гурван арван жилийн хугацаанд байгаагүй хамгийн их хэмжээгээр газрын тос олборлож буй ч Газрын тос экспортлогч орнуудын байгууллага мөн олборлолтоо бууруулахаас татгалзсаар байгаа. Үүний улмаас зургадугаар сараас хойш энэ таваарын үнэ 60 хувиар уруудаад буй. Дэлхийн хамгийн том экспортлогч Саудын Араб нийлүүлэлтээ бууруулахын оронд хямд үнээр борлуулж эрэлтийг эрчимжүүлэхийг илүүд үзэж байгаа юм. "Саудын Арабын бодлого өөрчлөгдөхгүй бололтой" хэмээн Копенгаген дахь "Saxo Ваnк"-ны пшнжээч Оле Хансен тэмдэглэжээ.
 
Дашрамд дурдахад, биржүүдэд газрын тосны худалдаа их байна. Ныо-Йоркийн биржид өчигдөр хийсэн худалдааны хэмжээ сүүлийн 100 өдрийн дунджаас 49 хувиар дээшилсэн байна. Нефтийн хамгийн том хэрэглэгч АНУ-ын түүхий газрын тосны нөөц өнгөрсөн арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсөж, 383.5 сая баррельд хүрчээ. Харин хэрэглээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг Хятадын нөөц бараг есөн хувиар дээшилж, 33.37 сая тоннд (ойролцоогоор 244.6 сая баррель) хүрээд байгааг "Bloomberg" уламжиллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16556
0 эможи
keyboard_arrow_up