Оросын архины үйлдвэрлэл эрс буурчээ

2015 оны 1 сарын 26

 Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Оросын архины үйлдвэрлэл шинэ цагийн түүхэнд байгаагүй хэмжээгээр эрс буурсан байна. Үйлдвэрлэл 22.3, үйлдвэрээс тээвэрлэлт 24.8 хувиар буурсныг тус улсын статистикийн хорооноос мэдээлжээ. Ялангуяа өнгөрсөн оны арван нэг, арванхоёрдугаар сард үйлдвэрлэл хамгийн их буюу 38.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн хоёр сарын энэ үзүүлэлт нийт оны үр дүнд нөлөөлжээ. Нийтдээ 66.6 сая дал (1 дал нь 10 литртэй тэнцдэг) архи үйлдвэрлэсэн нь 2013 оноос 22.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16503
0 эможи
keyboard_arrow_up