Давос Порошенког тааламжгүй угтсан уу
Украйны Ерөнхийлөгч Петр Порошенко Давосын чуулга уулзалтын салбар хуралдаан дээр үг хэлэхээр зэхэж байхад Швейцарьт аж төрдөг Орос, Украйн, Герман, Франц хүмүүс гадаа нь “Порошенко алуурчин” гэх мэт уриа хашхиран эсэргүүцлээ илэрхийлж байжээ.
Порошенко Давост хэдэн цагийг өнгөрөөхдөө улс төрийн хэд хэдэн мэдэгдэл хийж амжсан бөгөөд Оросыг Украйнд хүч хэрэглэж байна хэмээн дахин буруутгасан аж. “Украйны тагнуулын мэдээгээр манай улсын нутаг дэвсгэр дээр Оросын 9000 цэрэг, 5000 танк, хүнд их буунууд байна” гэж тэр хэлсэн байна. Тэрбээр Донбасст энхийн төлөвлөгөөг хэрэгэжүүлж эндээс цэргээ гаргах, хамтын хүчин чармайлтаар Орос-Украйны хилийг хаахыг Орост уриалав. Гэвч Донбасст Оросын цэргүүд байгаа гэсэн Украйны мэдэгдлийг Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров “үндэслэлгүй” гэж үзсэн юм. Бидэнд тийм нотолгоо байхгүй гэж Лавров хэлсэн байна. Оросын цэргийн алба хаагчид Украйнд байхгүй, харин салан тусгаарлагчдын талд сайн дураараа байлдаж яваа хүмүүс байхыг үгүйсгэхгүй гэж Оросын тал хэлжээ.