Иений ханш өсчээ
2015 оны 1 сарын 22
Ам.доллартай харьцах иений ханш өчигдөр өслөө. Өмнөх гурван хоногийн хугацаанд энэ валютын ханш унаад байсан юм. Японы Төв банк эдийн засгийг дэмжих бодлогоо түр хойш нь тавьсан нь мөнгөн тэмдэгтийнх нь ханшид нөлөөлсөн тухай шинжээчид тайлбарлажээ. Өчигдөр иений ханш ам.долларын эсрэг нэг хувиар чангаран, нэгж ам.доллартай 117.53 иен тэнцэв. Харин евротой харьцах үнэлгээ нь 0.7 хувиар дээшлэн, нэг евро 135.92 иентэй дүйлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16269
0 эможи