Хятадад шатдаг хий нийлүүлж магадгүй
2014 оны 4 сарын 16
ОХУ-ын шадар сайд А.Дворкович орйны хугацаанд Хятадад шатдаг хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах тухай Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдсэн байна. Оросууд Хятад руу шатдаг хий экспортлох гэрээг 10 жилийн турш хийж байгаа юм. Нийлүүлэх үнийн асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байснаас ийм олон жил болжээ. Хоёр тал тавдугаар сарын эхээр гэрээнд гарын үсэг зурах бололтой. Гарын үсэг зурж баталгаажвал Орос 2015 оноос эхлэн манай урд хөршид жил болгон 38 шоо метр шатдаг хий нийлүүлж эхлэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1599
0 эможи