Украины өр ДНБ-ий 90 хувьд хүрнэ
2015 оны 1 сарын 09
Украин улсад олон улсын байгууллагууд нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэхгүй бол энэ онд дампуурлаа зарлахаас өөр аргагүй болно гэдгийг Их Британийн Finanсial times сонинд өгүүлжээ. Тэрээр шинжээчийн баг Украины өрийн дарамтыг тооцоолж үзсэн байна. Ийм эрсдэл илэрхий байгаагаас зээл олгосон хөрөнгө оруулагчид тус улсын засгийн газраас гаргасан үнэт цаасуудыг хямд үнээр худалдахад хүргэжээ.
Украины төсвийн алдагдал өсч, мөнгөн тэмдэгтийн ханш эрс буурахын зэрэгцээ Засгийн газрын өр ДНБ-ийх нь 90 хувьтай тэнцэх гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15379
0 эможи