Долоо хоногийн эдийн засгийн тойм
FinnCap-ээс Central Asia Metals-ийг худалдан авах гэсэн үнэлгээг дахин баталгаажууллаа
Өчигдөр FinnCap-аас Central Asia Metals-ийн хувьцааны үнэлгээг “худалдан авах” гэж дахин тогтоож буйгаа зарлажээ. Зорилтот ханшийг 3.88 ам.доллар хүрнэ гэж тооцоолсон буюу хаалтийн ханшаас 37.65 хувиар өндөр байгаа юм. Мөн WH Ireland-ээс хувьцааг “худалдан авах” гэж зөвлөжээ. Зорилтот ханшийг 3.4 ам.доллар гэж тооцоолсон байна. Тэгвэл Canaccord Genuity-ээс зорилтот ханшийг 4.64 ам.доллараас 4.72 ам.доллар болгон өсгөсөн бол Investec-ээс зорилтот ханшаа 3.55 ам.доллараас 3.81 ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
Xanadu Mines 1.47 сая авс.долларын хувийн хөрөнгө оруулалт татна
Хармагтайн ордыг худалдан авахын тулд хөрөнгө оруулагчдаасаа 1.47 сая авс.долларын хувийн хөрөнгө оруулалтыг татахаар болж, хаалттай хүрээнд хувьцаагаа санал болгожээ. Захиалгын хэмжээ 100 хувьд хүрсэн ба хөрөнгө оруулагчдын зөвшөөрлөөр арилжаа нь баталгаажих юм. Нэгж хувьцааг 4.8 центээр нийт 30,780,450 ширхэг хувьцаа гаргаж 1.47 сая авс.долларын хөрөнгө татаж байгаа аж. Уг хөрөнгө оруулалтыг Хармагтайн ордыг судлах ажлыгн эрчимжүүлэхэд ашиглах юм. Уг ордыг хөгжүүлэхэд нийт 10 сая ам.доллар шаардлагатай юм.
Xanadu Mines Монгол дахь төслөө баталгаажуулж байна
Компани нэмж хөрөнгө оруулалт татах замаар Монгол дахь төслийн хөгжүүлэлтийг эрчимжүүлэх гэж байна. Хамтын хөрөнгө оруулалттай Mongol Metals компанитай хамтран Хармагтайн зэс-алтны ордын 90 хувийг 14 сая ам.доллараар үнэлж Turquoise Hill Resources-оос авахаар болсон билээ. Өмнөх удаагийн өрөмдлөгийн үр дүнд өндөр агууламж буй алт-зэсийн дээжүүдийг илрүүлсэн юм. Тэгвэл Mongol Metals нь 4 сая ам.долларыг төлөх ба 10 сая ам долларыг дараагийн 18 сарын дотор төлөх юм. Харин Xanadu нь Моngol Metals-ийн 18 хувийг эзэмшихдээ 900,000 ам.доллар төлөх аж. Цаашид Мongol Metals компанийн 85 хүртэлх хувийг эзэмших боломжтой юм.
Prophecy Coal Чандганы цахилгаан станцын эдийн засгийн үнэлгээг шинэчлэн гаргалаа
Компани Чандганы цахилгаан станцын эдийн засгий үнэлгээг гаргаж зохицуулагч байгууллагад хүргүүлжээ. Компанийн охин компани болох Chandgana Coal ХХК нь Чандганы ордоос нүүрс олборлож, Чандганы цахилгаан станцад нийлүүлэх ба уг цахилгаан станцыг охин компани болох Prophecy Power Generation ХХК нь ажиллуулах юм. Шинэ үндэслэлд, Чандганы хоёр ордын нийт нөөц 124 сая тн, дундаж илчлэг 3,306 ккал/кг, жилд дунджаар 3.5 сая тн нүүрс олборлоход 30 жил ашиглах боломжтой гэжээ. Орд нь ил байх бөгөөд цахилгаан станцаас 2 км-ийн зайтай байх юм. Нүүрсний давхаргын дундаж зузаан нь 50 м ба хөрс хуулалт харьцангуй бага байх төлөвтэй байна. Ордыг ашиглах явцад 0.7:1 гэсэн цэвэр ба бохир нүүрсний харьцаатай байх юм. Харин нүүрсний зардлын хувьд 1тн нүүрс нь 12.71 ам.доллар ба эхний ээлжийн хөрөнгө оруулалт 30.9 сая ам.доллар байх юм. Ордыг ашиглах хугацаанд нийт 160.2 сая ам.долларын капиталын худалдан авалт хийхээр тооцжээ. Төслийн IRR нь 28 хувь, 5.3 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө, дискаунтын хүүг 10 хувиар тооцоход 47.8 сая ам.долларын цэвэр өнөөгийн үнэ цэнэтэй байхаар тооцоолжээ.
Prophecy Coal Corp 2013 оны тайланг зарлаж, 2014 оны төлөв байдлаа мэдэгдлээ.
2013 онд Улаан овоогийн ордоос 125,000 тн нүүрсийг Сүхбаатараар дамжуулан борлуулж, 3.3 сая ам.долларын орлого олжээ. Мөн илүүдэл хөрөнгөө түрээслүүлснээр 1.3 сая ам.долларын орлоготой ажиллажээ. 1тн нүүрсний бэлэн мөнгөний зардал нь 29.5 ам.долларт хүрсэн байна. Харин дотоодын зах зээлийн 5000ккал/кг-аас дээш илчлэгтэй нүүрсний дундаж үнэ нь 36 ам.доллар байгаа бол 5000ккал/кг-аас бага байгаа нь 20.5 ам.доллар байгаа юм. Компанийн хувьд борлуулсан ихэнхи хувь нь 5000ккал/кг-аас их илчлэгтэй байгаа юм. Харин Оросын зах зээлд 4500-5000ккал/кг нүүрсний дундаж үнэ 50-60 ам.доллар байна. Иймд 2014 онд Оросруу гаргах нүүрсний хэмжээгээ тогтворжуулах, нэмэгдүүлэх зорилгоор Орос талын худалдан авагч нартай уулзалт хийсээр байгаа аж. Мөн Зэлтэр ба Улаан овоог шууд холбосон зам барих ТЭЗҮ хугацаанаасаа өмнө дууссан ба менежментийн багийхан хянаж байна. Удахгүй Зам, тээврийн яамнаас баталгаажуулах юм. Улаан овоогийн орд нь Зэлтэрийн боомтоос 17 км бол одоо нүүрсээ гаргаж байгаа Сүхбаатарын боомт нь 120 км юм. Иймд уг замыг бариж, Зэлтэрийн боомтыг дахин нээснээр компанийн зардал үлэмж хэмжээгээр буурахын зэрэгцээ нүүрсний борлуулалтын биет хэмжээ өсөх юм. Боомтыг нээх талаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа аж. 2014 онд олборлох нүүрсний 90 хувь нь 5000ккал/кг-аас илүү илчлэгтэй байна гэж тооцоолжээ. Харин үлдсэн чанар багатай нүүрсийг утаагүй түлш үйлдвэрлэхэд зориулах юм. Улаанбаатарт 1тн утаагүй түлшний үнэ 50 ам.доллар байна. Тэгвэл Чандганы ЦС-ыг барих ажил нэг шат урагшлаад байна. 2014 оны 1-р сард УИХ-аас Чандганы ЦС-ыг концессийн төсөл мөн гэж баталсан. Одоогоор компани санхүүжилт татахад хэрэгцээтэй бусад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлыг гүйцэтгэж байна. Төслийн санхүүжилтийг хувьцаа болон өрөөр татах талаар улсын хөрөнгө оруулагчидтай ярилцаж байгаа юм. Гэхдээ Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Концессийн гэрээ”-г хэзээ байгуулах болон Эрчим хүчний яамнаас ЦС-аас гарах эрчим хүчийг “Худалдан авах тухай” гэрээ хэзээ байгуулагдах нь тодорхой бус байгаа юм.
Хил дамнасан төмөр зам бариснаар нүүрсний тээврийн зардал 8 ам.доллараас 2 ам.доллар хүртэл буурах боломжтой.
2013 оны 10-р сарын 25-нд MMC, ЭТТ, Таван толгой, Хятадын Шенхуа компаниуд Монголын нүүрсийг Хятадруу нийлүүлэх, цаашилбал дэлхийн зах зээлд гаргаж худалдахад хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгуулсан билээ. Тэгвэл 2014 оны 4-р сарын 7-ны өдөр “Монгол ба Хятадын хилийн боомт Гашуунсухайт – Хятадын Ганцмод”-ны боомтыг холбох төмөр замын ажлыг хийхээр талууд гэрээ байгууллаа. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд хоёр талын хамтын хөрөнгө оруулалттай компани байгуулж байгаа бөгөөд ЭТТ болон Таван Толгой ХК, ММС нь тус бүр 17 хувь буюу нийт 51%-ийг эзэмших бол Шенхуа нь 49%-ийг эзэмших юм. Эхний хөрөнгө оруулалт 500,000 ам.доллар ба гэрээ үзэглэгдсэнээс хойш ажлын 10 хоногийн дотор талууд өөрсдийн эзэмшиж буй хувьцааны хувьд ногдох хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх юм. Энэхүү хөрөнгө оруулалтаар 2014 оны эхний хагаст багтаан судалгаа ба инженерийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Ингэснээр төмөр зам барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болох аж. Уг төмөр зам баригдсанаар одоогийн нүүрсний тээвэрлэлтийн зардал тн тутамд 8 ам.доллараас 2 ам доллар хүртэл буурах боломжтой гэж ЭТТ-тийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэллээ. Мөн тээвэрлэлийн хүчин чадал 25-30 сая тн болж өсөх юм.
Aspire Mining Сайншандын аж үйлдвэрийн паркад коксжих нүүрс нийлүүлнэ
Овоотын ордоос олборлосон нүүрсийг Сайншанд аж үйлдвэрийн паркад нийлүүлэх санамж бичиг байгуулжээ. Үүний тулд Эрдэнэт Овоотыг холбосон төмөр зам барих шаардлагатай бөгөөд төмөр зам барих зөвшөөрлийг холбогдох газраас авах ажил хэрэгжиж байна. Мөн жилд 30-35 Мвт-ын цахилгааныг 2015 онд ашиглалтанд орох Завханы ЦС-аас Aspire Mining авах юм. Ингэснээр ордын эрчим хүчний асуудал шийдэгдэх аж. Овоотын ордын боломжит нөөц нь 255 сая тн бөгөөд 253.1 сая тн нь ил, 27.9 сая тн нь далд уурхайд байгаа юм. Мөн компани хар тэнгисийн Таман боомтоор дамжуулж нүүрсээ Турк, өмнөд Европын орнуудад 2015 оноос нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Хил дамнасан төмөр зам бариснаар нүүрсний тээврийн зардал 8 ам.доллараас 2 ам.доллар хүртэл буурах боломжтой

- See more at: http://economy.time.mn/content/44059.shtml#sthash.XcsiJ7y9.dpuf