Ази 2015 онд дэлхийн онлайн худалдааны хамгийн том зах зээл болно

2014 оны 12 сарын 19

БЭЭЖИН. /Prensa Latina/. Ирэх онд Умард Америкийг Ази ардаа орхиж, 7,6 тэрбум долларын борлуулалт хийн дэлхийн хамгийн том онлайн зах зээл болно гэж Лондонд төвтэй “Economist Intelligence Unit” бизнесийн чиглэлээj зөвлөгөө өгдөг байгууллагын судалгааны тайланд бичжээ.

Тус байгууллагын тооцоолсноор, Азийн онлайн худалдааны борлуулалт ирэх онд 4,6 хувь, Умард Америкийнх 2,5 хувь, Европынх 0,8 хувиар өснө.

Эх газрын Хятад, Хонконг, Тайвань, Макао, Энэтхэг, Япон, Сингапур болон Өмнөд Солонгосын 5500 эмэгтэйг хамруулсан судалгаанд тулгуурлан уг тайланг гаргажээ. Тэдний 43 хувь нь удирдах албан тушаал хашдаг хүмүүс байсан аж.

Хятад эмэгтэйчүүдийн 69 хувь нь онлайн худалдааг сайшаасан бол, 63 хувь нь өдөрт багадаа нэг удаа онлайнаар юм худалдаж авч, онлайн үйлчилгээг ашигладаг гэсэн байна.

Харин тэдний 30 хувь нь өдөрт нэг буюу үүнээс олон удаа онлайн худалдааны цахим хуудсууд руу ордог гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14325
0 эможи
keyboard_arrow_up