Долларын ханш 15 хоногт 103 төгрөгөөр өсөж, тэнгэрт хадлаа
- Долларын монгол төгрөгтэй харьцах ханш 1878, юанийнх 309 төгрөгт хүрэв -
Өнгөрсөн долоодугаар сард долларын ханш 1795 төгрөгт хүрч өссөн нь Монголын түүхэн дэх хамгийн дээд ханш байлаа. Гэтэл өнөөдөр 1878 болжээ. Энэ ханш бусад валютын, тэр дундаа Монголын импортын 80 хувийг бүрдүүлэгч орон болох БНХАУ-ын юанийн ханшинд хүчтэй нөлөөлдөг. Иймдээ юань бас тэнгэрт хадаж, жилийн дотор 109 төгрөгийн өсөлтийг харуулан өнөөдөр 309 төгрөгт хүрээд байна.Долларын ханш ингэж өссөн нь олон нийтийг сандаргаж, сөрөг хүчин мэдэгдэл хийж, ард иргэд засаг төрөөс, Монголбанкнаас долларын ханшийг хэрхэн хянаж байгаа болон цаашид ямар бодлого баримтлах төлөвлөгөөгөө танилцуулахыг шаардсан цаг үеийг авчирлаа.
Долларын ханш өссөн шалтгаанууд гэвэл Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш гадны зах зээлд унасан, гадаад худалдаа сүүлийн гурван жилд тогтмол алдагдалтай явж ирсэн, сардаа алдагдал 100-120 сая ам долларт хүрч байсан, гадаадын хөрөнгө оруулалт таван тэрбум ам доллараар багассан, алт тушаалтын хэмжээ буурсан зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж буй. Тэгвэл энэ хугацаанд арилжааны банкууд валютын хомсдолыг зохиомлоор бий болгож, хадгаламжийн валют гаргахгүй, үнэ хөөрөгдсөн гэж банк бус санхүүгийн байгууллагууд үзэж байгаа юм. Үндсэндээ маш бага нөөцтэй банк бус санхүүгийн байгууллагууд валютын хэрэгцээг хангаж байгаа гэж ойлгож болох аж. Арай өөр нэг гаргалгаа бол гадаад худалдааны алдагдал тогтмол байсаар ирсэн нь экспортоо дэмжээгүй, импортыг шүтэж ирсэн алдаатай бодлогынх,энэ алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхдөг ч энэ үед гадаадын хөрөнгө оруулалт буурч эхэлсэн юм. Уул уурхайн салбар нь гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг татдаг салбар.
Гэтэл хөрөнгө оруулалтын хуулийг өөрчилсөн нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх зэргээр харагдаж байгаа юм. Долларын ханшийн өсөлт 2013 оноос эхэлсэн бөгөөд:
2013 оны 8-р сард1500
2013 оны 9-р сард 1600
2013 оны 11-р сард 1700 давсан
2014 оны 2-р сард 1795 төгрөг
2014 оны 11 сард 1878 төгрөг
2014 оны 12 сар гэхэд 2000 руу тэмүүлсэн байх дүр зураг гарчээ.
Долларын ханш 1400-1700 болох хүртэл Монголбанк дуудлага худалдаа явуулах, ам доллар нийлүүлэх гэх мэтээр гал унтрааж, Засгийн газар “Чингис бонд”-оор торгоож байсан ч энэ нь байдлыг арай намжаах түр зуурын арга болохыг энэ удаагийн 1878 төгрөгт хүрсэн ханшийн өсөлт дахин батлав. Одоо Монголбанк болон эрх баригчдын долларын ханшийн өсөлтийг барих, эдийн засгаа сайжруулах төлөвлөгөөг л харах үлдлээ.
Өнгөрсөн долоодугаар сард долларын ханш 1795 төгрөгт хүрч өссөн нь Монголын түүхэн дэх хамгийн дээд ханш байлаа. Гэтэл өнөөдөр 1878 болжээ. Энэ ханш бусад валютын, тэр дундаа Монголын импортын 80 хувийг бүрдүүлэгч орон болох БНХАУ-ын юанийн ханшинд хүчтэй нөлөөлдөг. Иймдээ юань бас тэнгэрт хадаж, жилийн дотор 109 төгрөгийн өсөлтийг харуулан өнөөдөр 309 төгрөгт хүрээд байна.Долларын ханш ингэж өссөн нь олон нийтийг сандаргаж, сөрөг хүчин мэдэгдэл хийж, ард иргэд засаг төрөөс, Монголбанкнаас долларын ханшийг хэрхэн хянаж байгаа болон цаашид ямар бодлого баримтлах төлөвлөгөөгөө танилцуулахыг шаардсан цаг үеийг авчирлаа.
Долларын ханш өссөн шалтгаанууд гэвэл Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш гадны зах зээлд унасан, гадаад худалдаа сүүлийн гурван жилд тогтмол алдагдалтай явж ирсэн, сардаа алдагдал 100-120 сая ам долларт хүрч байсан, гадаадын хөрөнгө оруулалт таван тэрбум ам доллараар багассан, алт тушаалтын хэмжээ буурсан зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж буй. Тэгвэл энэ хугацаанд арилжааны банкууд валютын хомсдолыг зохиомлоор бий болгож, хадгаламжийн валют гаргахгүй, үнэ хөөрөгдсөн гэж банк бус санхүүгийн байгууллагууд үзэж байгаа юм. Үндсэндээ маш бага нөөцтэй банк бус санхүүгийн байгууллагууд валютын хэрэгцээг хангаж байгаа гэж ойлгож болох аж. Арай өөр нэг гаргалгаа бол гадаад худалдааны алдагдал тогтмол байсаар ирсэн нь экспортоо дэмжээгүй, импортыг шүтэж ирсэн алдаатай бодлогынх,энэ алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхдөг ч энэ үед гадаадын хөрөнгө оруулалт буурч эхэлсэн юм. Уул уурхайн салбар нь гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг татдаг салбар.
Гэтэл хөрөнгө оруулалтын хуулийг өөрчилсөн нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх зэргээр харагдаж байгаа юм. Долларын ханшийн өсөлт 2013 оноос эхэлсэн бөгөөд:
2013 оны 8-р сард1500
2013 оны 9-р сард 1600
2013 оны 11-р сард 1700 давсан
2014 оны 2-р сард 1795 төгрөг
2014 оны 11 сард 1878 төгрөг
2014 оны 12 сар гэхэд 2000 руу тэмүүлсэн байх дүр зураг гарчээ.
Долларын ханш 1400-1700 болох хүртэл Монголбанк дуудлага худалдаа явуулах, ам доллар нийлүүлэх гэх мэтээр гал унтрааж, Засгийн газар “Чингис бонд”-оор торгоож байсан ч энэ нь байдлыг арай намжаах түр зуурын арга болохыг энэ удаагийн 1878 төгрөгт хүрсэн ханшийн өсөлт дахин батлав. Одоо Монголбанк болон эрх баригчдын долларын ханшийн өсөлтийг барих, эдийн засгаа сайжруулах төлөвлөгөөг л харах үлдлээ. - See more at: http://www.wikimon.mn/content/58232.shtml#sthash.AeuZV6mJ.dpuf