Японы эдийн засаг хямарчээ
2014 оны 11 сарын 18
Дэлхийн хэмжээгээрээ гуравдугаарт ордог Японы эдийн засгийн үзүүлэлт хоёр улирал дарааланэ буурч, хямралд орсныг илтгэжээ. Тухайлбал, гуравдугаар улиралд Японы ДНБ-ий хэмжээ жилийн дүнгээр 1.6 хувиар буурсан бол өмнө нь тус улсын эдийн засаг 2.1 хувиар өснө хэмээн таамаглаж байсан юм. Харин хоёрдугаар улиралд ДНБ-ийн хэмжээ жилийн дүнгээр тооцоход 7.3 хувиар буурсан нь Японд газар хөдлөлт, цунами нүүрлэсэн 2011 оноос хойш үзүүлж буй хамгийн доогуур үзүүлэлт аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12235
0 эможи