“Volkswagen" Хятадын зах зээлээс машинуудаа татна
Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Volkswagen" компани АНУ болон БНХАУ-ын зах зээлээс 1.02 сая автомашинаа эргүүлэн татахаар болсноо мэдэгдлээ.
Наймдугаар сард БНХАУ-ын автомашин эзэмшигч гомдол гаргасны дараа тус улсын хяналтын газраас “Volkswagen"-ийн авто машинуудад шалгалт хийж эхэлсэн байна. Улмаар тус үйлдвэрийн авто машинуудын хойд тулавч эвдрэлтэй болох нь тогтоогджээ. Эргүүлэн таталтад 2011-2014 онд үйлдвэрлэгдсэн “Jetta" болон “Beetles" загварын авто машинууд хамрагдах юм байна. Тодруулбал, АНУ-д 442 мянга, БНХАУ-д 581 мянган загварын авто машиныг эргүүлэн татахаар төлөвлөөд байгаа юм. Хэдийгээр хойд тулавчтай холбогдох осол, гэмтэл одоогоор бүртгэгдээгүй байгаа ч “Volkswagen" компанийн гэрээт борлуулагчид авто машин эзэмшигчидтэй холбогдон урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийн, шаардлагатай засварыг үнэ төлбөргүй гүйцэтгэх юм байна.