Үхрийн цул махны үнэ 13.3 хувиар өссөн байна
2014 оны 9-р сарын 24-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.0 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 24-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.9 хувиар буурч, адууны махны үнэ 6.4 хувь, ямааны махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.8 хувь, үхрийн цул махны үнэ 13.3 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны махны үнэ 2.7 хувь, адууны махны үнэ 9.0 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар буурч, хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
2014 оны 9-р сарын 24-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6270 төгрөг, үхрийн /ястай/ мах 7650 төгрөг, үхрийн цул мах 9995 төгрөг, адууны мах 6060 төгрөг, ямааны мах 5730 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2014 оны 9-р сарын 24-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.0 хувиар буурч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 24-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 7.9 хувиар өссөн байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 24-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 13.4 хувь, манжингийн үнэ 35.5 хувь, луувангийн үнэ 36.7 хувь, сонгины үнэ 12.3 хувь, байцааны үнэ 18.6 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхоос манжингийн үнэ 3.5 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 24-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 14.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 10.6 хувь, задгай сүүний үнэ 10.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.9 хувиар өссөн байлаа.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 2.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.