Энэ 7 хоногт үхрийн мах “Хар Хорин” захад хамгийн хямд байлаа

2014 оны 9 сарын 12

2014 оны 9-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6515 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7665 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 115 төгрөг, үхрийн цул мах 6.5 хувиар буюу 565 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8627
0 эможи
keyboard_arrow_up