ТОП-20 индекс 1.5 хувиар өслөө

2014 оны 9 сарын 09

Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 15.847 ширхэг хувьцаа арилжигдаж, 6.125.661.30 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдөр “А” самбарт 10 компанийн 6.736 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5.067.227.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 9.111 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.058.434.30  төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

ТОП-20 индекс 15.948.34 нэгж буюу 1.55 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  996.88 нэгж болж 0.04 хувиар буурсан  үзүүлэлтэй байна.

Сонирхуулахад, 9 дүгээр сарын эхний 7 хоногийн арилжааны дүн 142.356.047.50 төгрөгт хүрсэн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.5 дахин өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8427
0 эможи
keyboard_arrow_up