Валютын ханш нэмэгджээ
2014 оны 9 сарын 08
Ам.долларын ханш долоо хоногийн өмнө буурсан хэмээн мэдээлж байсан бол эргэн өсчээ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар зарж байгаа нэг ам.доллар 1846 төгрөгтэй тэнцэж байна. Харин авах ханш нь 20 төгрөгөөр бага буюу 1826 төгрөг байна. Тэгвэл юанийн ханш 301 төгрөгт хүрлээ. Долларын ханш өнгөрсөн сард 100 төгрөгөөр буурсан бол есдүгээр сар гарсаар 50 гаруй төгрөгөөр нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8357
0 эможи