9-р сарын эхний 7 хоногийн байдлаар махны дундаж үнэ ханш
2014 оны 9-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6515 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7550 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 0.1 хувиар буюу 5 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Харинр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 20 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.