Топ-20 индекс 0.11%-иар өслөө
2014 оны 9 сарын 01
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 29 хувьцаат компанийн нийт 74,153 ширхэг хувьцаа арилжигдаж, 52,992,175.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Энэ өдөр “А” самбарт 21 компанийн 52,545 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 30,256,445.00 төгрөгийн, “Б” самбарт 8 компанийн нийт 21,608 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 22,735,730.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,912.93 нэгж буюу 0.11%-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 997.31 нэгж болж 0.02% -иар өссөн үзүүлэлтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7995
0 эможи