Улаан буудайн урамшуулалд 100 мянган төгрөгөөр урамшуулна

2014 оны 8 сарын 27

Буудай үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан нэг тн хүнсний улаан буудайд олгох мөнгөн урамшууллыг 100 мянган төгрөгөөр тогтоосон билээ.  Энэхүү урамшуулалыг олгох хэвээрээ гэдгийг ҮХААЯ-наас мэдэгдлээ. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд нэг тонн улаанбуудайг 460 мянган төгрөгөөр худалдан авах юм байна.

 2012 оны улсын төсөвт улаанбуудайн урамшуулалд зориулж, тонн тутамд 50 мянга, нийт 15 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд нэмэлтээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2013 оны төсөвт тусгаж, ирэх оны эхний улиралд багтаан олгохоор өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7744
0 эможи
keyboard_arrow_up