Чанаргүй зээл 32,4 хувиар өсөв
2014 оны 8 сарын 14
Чанаргүй зээлийн өрийн хэмжээ долоодугаар сарын эцэст банкны системийн хэмжээгээр 599.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 32.7 тэрбум төгрөг буюу 5.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 146.8 тэрбум төгрөг буюу 32.4 хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн өрийн үзүүлэлт ийнхүү 32.4 хувиар өссөн ч нийт системийн хэмжээнд олгогдсон зээлийн дүнтэй харьцуулахад хэвийн гэж Монголбанк үзэж байгаа.
Тодруулбал, чанаргүй зээлийн хувь хэмжээ банкны системийн хэмжээгээр 3-4 хувьтай тэнцэж байгаа аж. Банкууд энэ оны эхний долоон сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд нийт 12225.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7123
0 эможи