8 дугаар сарын 12-ны байдлаар өргөн хэрэглээний барааны үнэ
Хүнсний гол нэрийн барааны үнэ ханш өдөр ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан долоо хоног бүрийн энэ өдөр үнийн судалгааг Бөмбөгөр худалдааны төвөөс явуулж байгаа билээ.
Ингээд 8 дугаар сарын 12-ны байдлаар хүнсний өргөн хэрэглээний барааны үнийг өнгөрсөн долоо хоногийн үнэтэй харьцуулан хүргэж байна.
№ | Бүтээгдэхүүний нэр | Хэмжих нэгж | 8 сарын 5-ны байдлаар | 8 сарын 12-ны байдлаар | |
Үнэ (₮) | Үнэ (₮) | ||||
1 | Үхрийн мах | ястай | кг | 9000 | 8500 |
цул | кг | 11000 | 10500 | ||
2 | Хонины мах | ястай | кг | 8000 | 7500 |
цул | кг | 9000 | 8500 | ||
3 | Ямааны мах | ястай | кг | 6500 | 6500 |
цул | кг | 7800 | 7800 | ||
4 | Адууны мах | ястай | кг | 6700 | 6700 |
цул | кг | 7500 | 7500 | ||
5 | Тахианы мах | гуя | кг | 6500 | 6500 |
мөч | кг | 7500 | 7500 | ||
6 | "Мах импекс"-ийн хиам | кг | 10000-16000 | 10000-16000 | |
7 | Бусад үйлдвэрийн хиам | кг | 6000-10500 | 6000-10500 | |
8 | Төмс | кг | 1200-1500 | 1000-1300 | |
9 | Лууван | кг | 2000-2500 | 2000 | |
10 | Байцаа | кг | 1500 | 1000 | |
11 | Сонгино | кг | 1500 | 1500 | |
12 | Ногоон сонгино | кг | 1500 | 1500 | |
13 | Манжин | кг | 2000 | 2000 | |
14 | Чинжүү | кг | 4500 | 4500 | |
15 | Улаан лооль | кг | 4500 | 4500 | |
16 | Өргөст хэмх | кг | 5000 | 5000 | |
17 | Элсэн чихэр | кг | 1500 | 1500 | |
18 | Давс | кг | 600 | 600 | |
19 | Цагаан будаа | кг | 2200 | 2200 | |
20 | Хүүхдийн будаа | кг | 1500 | 1500 | |
21 | Алтан тариан гурил | д/дээд | кг | 1150 | 1150 |
дээд | кг | 1060 | 1060 | ||
1-р зэрэг | кг | 910 | 910 | ||
22 | Хурх гурил | дээд | кг | 1600 | 1600 |
1-р зэрэг | кг | 1100 | 1100 | ||
23 | Хүүхдийн гурил | кг | 910 | 1100 | |
24 | Сүү | л | 2000 | 2000 | |
25 | Тараг-йогурт | л | 1800-4200 | 1800-4200 | |
26 | Талх | ш | 1100-1300 | 1100-1300 | |
27 | Өндөг | ш | 200-300 | 200-300 | |
28 | Ургамлын тос | ш | 3500 | 3500 |
Энэ долоо хоногт мах ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулвал буурсан үзүүлэлт гарсан ба үүнд үхрийн цул мах 11000 төгрөг байснаас 10500 төгрөг болон буурч, ястай мах 9000-аас 8500 төгрөг, хонины цул мах 9000-аас 8500 төгрөг, ястай нь 8000-7500, төмс 1200-1000, байцаа 1500-1000 төгрөг болж буурсан бол бусад бүтээгдэхүүнүүдийн үнэ харьцангуй тогтвортой байлаа.
Жич: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс Монгол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг орууллаа.